СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ШУУД: 461 дүгээр ангийн дарга, бусад албан хаагчдыг ажлаас нь чөлөөллөө

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

ШШГЕГ-ын харъяа цагдан хорих 461 дүгээр ангид энэ сарын 22 ны өдөр түр хугацаагаар хоригдож байсан иргэн Л.Б өөрийгөө боомилон нас барсан байж болзошгүй хэрэг гарсан билээ.

Энэ талаар ШШГЕГ-ын дарга Ш.Амгаланбаяр сэтгүүлчдэд товч мэдээлэл өглөө. 

Тэрээр, "Уг хэргийн мөрөөр ШШГЕГ-ын тэргүүн дэд даргаар ахлуулсан ажлын хэсгийн байгуулж, дотоод хяналт шалгалтыг хийлээ. Дүгнэлтээр тухайн үед ээлжинд гарч байсан ажилтнууд ажлын байрны хариуцлага алдсан, сонор сэрэмж алдсан, ерөнхий эргүүлээр ажиллаж байсан ээлжийн дарга үүрэгт ажилдаа хариуцлагагүй хандаж зөв удирдлагаар хангаагүй гэсэн дүгнэлт гарлаа.

ШШГЕГ-ын даргын зөвлөл хуралдаж ажлын хэсгийн шалгалтын дүнг хэлэлцээд .

Уг хэрэг дээр эрүүгийн хэрэг үүссэн байгаа учраас бусад мэдээллийг өгөх боломжгүй. Манай байгууллагын зүгээс авч байгаа арга хэмжээгээ танилцуулах л үүрэгтэй.

- Ангийн дарга согтуу байсан гэсэн мэдээлэл гараад байна?

- Ангийн дарга тухайн үед ар гэрийнхэнтэй нь уулзах үеэрээ албаны бусад хүмүүстэй хамт байлцсан юм билээ. Хэрэв согтуу байсан бол бусад албан хүмүүс мэдээлэх байсан" гэлээ. 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.