ШУУД: Цагдан хорих ангид Гавьяат хуульч Л.Бямбаа амь насаа алдсан хэргийн талаар өнөөдөр 14:00 цагт ЦЕГ-аас хэвлэлийн бага хурал хийлээ. Зөвхөн Прокурорын зөвшөөрсөн хүрээнд мэдээлэл өгнө гэсэн учир хэвлэлийнхний хүлээлтэд хүрэхээр шинэ, дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнгүй.
ЦЕГ-ын албаны дарга нарын ярьсан нь: Зарим хэвлэлээр талийгаач Л.Бямбааг захиалгаар хөнөөсөн, санаатай алсан гэсэн мэдээлэл гарсан. ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангийн хяналтын камерын бичлэгийг бүрэн эхээр нь хураан авч, шалгаж байгаа. Шүүхийн шинжилгээний хүрээлэнд шалгаж байгаа, шалгалтын дүгнэлт гараагүй байна гэлээ.
Мөн гэрээслэл, бусад эд зүйлсийг шинжилж байна. АТГ-ын зарим ажилтнууд хууль зөрчсөн эсэх, эрүүдэн шүүсэн эсэх, ШШГЕГ-ын ажилтнууд ажлын хариуцлага алдсан эсэх дээр давхар хяналт шалгалтын ажиллагаа явагдаж байна гэж мэдээллээ.