СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ким Жон Ун: Цөмийн зэвсэггүйжүүлэхийг хүсээгүй бол би энд ирэхгүй

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Ханойн дээд хэмжээний уулзалт төрийн тэргүүнүүд Reuters агентлагийн сэтгүүлч Жэфф Мэсонтой ярилцсанаар үргэлжиллээ.

Жэфф Мэсон хамгийн түрүүнд Умард Солонгосын удирдагчид хандан "цөмийн зэвсгээс татгалзахад бэлэн үү" гэж асуужээ.

Уг асуултад Ким Жон Ун "хэрэв би цөмийн зэвсэггүйжүүлэхийг хүсээгүй бол энд байхгүй байсан" хэмээн хариулсан байна.

Хариултыг сонссон Америкийн Ерөнхийлөгч Трамп "сайхан хариулт байна, урьд өмнө сонсож байгаагүй хамгийн сайн хариулт байж ч магадгүй" гэжээ.

Мэсон Кимээс дахин хүний эрхийн асуудлаар Трамптай хэлэлцсэн эсэхийг лавлахад Ерөнхийлөгч Трамп угтан авч "бид бүх асуудлаар хэлэлцэж байна. Энд ирсэн хүн бүрт талархлаа илэрхийлэхийг хүсч байна. Хоёр улсын харилцаа урьд хожид байгаагүйгээр сайжирлаа" хэмээн хариулсан байна.  

 

 

 

Эх сурвалж: www.theguardian.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.