СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-02-28

МХЕГ-аас экспорт, импортын гэрчилгээг олгохдоо иргэдэд дарамт учруулдгийг тогтоожээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

 

Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас олгодог хилээр нэвтрүүлэх амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнд экспортын болон импортын гэрчилгээ, импортын мэдэгдэл олгох үйлчилгээнд АТГ хяналт тавин ажиллаж байна.

Бизнес эрхлэгчдээс АТГ-т ирүүлж байгаа гомдол мэдээллээс үзвэл энэ төрлийн үйлчилгээ авахад бичиг баримтын бүрдүүлэлт нь томоохон бэрхшээл, дарамт учруулдаг ажээ. Жагсаалтын дагуу бичиг баримтаа бүрдүүлээд очиход нэмэлт материал шаарддаг. . Үүнээс үүдэн бизнес эрхлэгчид нааш цааш олон удаа явах, цаг хугацаа алддаг байна.

АТГ-ын ажлын хэсэг юм. Эдгээр зөрчлийг нэн даруй арилгах, иргэдээс өгсөн өргөдөл гомдол шийдвэрлэх хугацааг тодорхой болгох, экспорт, импортын гэрчилгээ олгох үйлчилгээг журамлах, бичиг баримтын бүрдүүлэлтийг тодорхой болгох, хүнд суртлыг арилгах үүрэг чиглэл өглөө.

АТГ-аас амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд бүтээгдэхүүнд экспортын болон импортын гэрчилгээ, импортын мэдэгдэл олгох үйлчилгээг үзүүлэх шатанд хөндлөнгийн хяналтын тогтолцоо бий болгох, цаашлаад цахимжуулах ажлыг түргэсгэхэд анхаарч ажиллаж байна.
 
 


 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.