СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Видео мэдээ | 2019-02-28

ШУУД: “Төв цэвэрлэх байгууламжийг барих төсөл”-ийн шав тавих ёслолоос шууд дамжуулж байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ж.Отгонсүлд
5 жилийн өмнө

 

Цэвэрлэх байгууламжийн шинэ барилгыг гурван жилийн хугацаанд барьж дуусгах буюу 2022 онд ашиглалтад оруулахаар төлөвлөж байна

Өнгөрсөн онд Засгийн газар БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлээр Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих ажлыг хөөцөлдөж эхэлсэн бөгөөд Хятадын талаас гурван компани шалгаруулж, манай улсын Засгийн газарт санал болгосон аж. Хариуцсан яамнаас хязгаарлагдмал тендер зарлахад "Чайна тисижу сивил инженеринг групп ба Бээжин констракшн инженеринг групп консерциум" шалгарчээ. 

Орчин үеийн дэвшилтэт технологи бүхий болно.

Нийт ажлын 50 хувийг БНХАУ-ын компаниуд хийнэ, 50 хувийг Монголын компаниуд хийнэ. Ажиллах хүч мөн хоёр улс 50:50 хувьтай байна. Мөн Монголдоо үйлдвэрлэх боломжтой зарим тоног төхөөрөмжийг 35 хувь хүртэл Монголын талаас нийлүүлнэ. 

ТЦБ-ийн лагийг боловсруулан гаргаж авсан метан хийгээр байгууламжийн цахилгаан эрчим хүчний хэрэглээг хангаж, цэвэршүүлсэн бохир усыг нь үйлдвэрлэлд буюу ДЦС-3, ДЦС-4-ийн хөргүүрт ашиглаад зогсохгүй зүүн бүсийн усны хэрэгцээнд ашиглана гэсэн тооцоо гарчээ.

Шав тавих үйл ажиллагаанд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, БНХАУ-аас Монгол улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт элчин сайд Шин Хаймин, БХБ-ын сайд Х.Баделхан, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн Б.Ундармаа, НЗД С.Амарсайхан нар оролцож байна

Нээлтийн үйл ажиллагааг нээж Ерөнхий сайд У.Хүрэлсүх хэлсэн үгэндээ "Миний бие 2017 онд Монгол улсын Ерөнхий сайдаар томилогдсоныхоо дараахан энэхүү төв цэвэрлэх байгууламжийг үйл ажиллагаатай танилцаж байсныг та бүхэн санаж байгаа байх. Түүний дараахан БНХАУ-д албан ёсны айлчлал хийх үеэрээ төв цэвэрлэх байгууламжийн хөрөнгө санхүүгийн асуудлыг шийдвэрлэж чадсан. Засгийн газрын нэрийн өмнөөс хамтран ажиллаж байгаа бүх хүмүүст талархлаа илэрхийлье. Энэ бол үнэхээр том бүтээн байгуулалт. Манай Засгийн газар нефьтийн үйлдвэр, саарал усны үйлдвэр, сайн түлшний үйлдвэр барьж эхэлсэн гээд олон ажлыг эхлүүлсэн" гэлээ.

Шав тавих ёслолд Гандантэгчэнлин хийдийн лам хуврагууд, урлаг соёлын төлөөллүүд оролцлоо. 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.