СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Д.Трамп, Ким Жон Ун нар хамтарсан гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Ким Жон Ун, Дональд Трамп нарын хувьд өнөөдөр бүхэлдээ тун завгүй маш чухал хэлэлцээрийн өдөр байх болно.

Трамп уулзалтын эхэнд "дэлхийн нийтээрээ биднийг ажиглаж буй тул онцгой тохирол бүрдэж байна. Умард Солонгос бол эдийн засгийн маш том нөөц бололцоо" гэсэн юм.

Умард Солонгосын төрийн мэдээллийн агентлагаар удирдагч Ким дээд хэмжээний уулзалт болж буй энэ цаг мөчийг бодол ухаан, тэвчээр, хичээл зүтгэл шаардсан чухал үе ирлээ хэмээн тэмдэглэсэн тухай дамжуулжээ.

Түүхэндээ хоёр дахь удаагаа нүүр тулан уулзаж буй Ким, Трамп нар өнөөдөр өдөр 14 цагт хамтарсан гэрээ хэлэлцээрт гарын үсэг зурна гэж Цагаан ордноос мэдээллээ. 

Америкаас ирсэн хэвлэл мэдээллийн ажилтнууд Трампаас "цөмийн зэвсэггүйжүүлэх хэлэлцээр энэ удаагийн уулзалтаар бүрмөсөн шийдэгдэхүү" гэж асуухад "хараахан үгүй" гэж хариулжээ.

Харин "Солонгосын дайныг төгсгөл болгосон бэлгэдлийн тунхаг бичиг гарах уу" гэсэн асуултад "юу болохыг нь харцгаая" гэж хэлсэн байна. 

 

 

 

Эх сурвалж: www.cnn.com

 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.