СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Алдарт эхийн одонгийн материал авч эхэлжээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

Жил бүр “Эх үрсийн баяр”-ын өдрийг тохиолдуулан . Зургаан хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүд Алдар эхийн I зэргийн одонгоор, дөрвөн хүүхэд төрүүлж өсгөсөн эхчүүд Алдарт эхийн II зэргийн одонгоор шагнагдах болзол хангаж байгаа юм. Гурван нас хүрээгүй байхад нь үрчилж авсан хүүхдийн тоо дээрх төрүүлж өсгөсөн хүүхдийн тоонд орох бөгөөд хүнд хүүхдээ үрчлүүлсэн бол үрчлүүлсэн хүүхэд эхийн одон авах хүүхдийн тоонд орохгүй. Мөн .

Та дээрх шалгуурыг хангасан бол дараах бичиг баримтыг бүрдүүлж багийн Засаг даргадаа өөрийн биеэр хүлээлгэж өгөөрэй. Одонгийн материалыг ирэх сарын 5-н хүртэл хүлээж авах гэнэ. 

Гурван нас хүрээгүй байхад нь үрчилж авсан хүүхдийн тоо дээрх төрүүлж өсгөсөн хүүхдийн тоонд орох бөгөөд хүнд хүүхдээ үрчлүүлсэн бол үрчлүүлсэн хүүхэд эхийн одон авах хүүхдийн тоонд орохгүй

Бүрдүүлэх материал:
1. Одон авахыг хүссэн эхийн хувийн өргөдөл, хорооны засаг даргын цохолттой өргөдөл.
2. Одон авах эхийн иргэний үнэмлэхний хуулбарыг нотариатаар батлуулсан байна.
3. Төрүүлсэн хүүхдүүдийн төрсний гэрчилгээ мөн насанд хүрсэн хүүхдүүдийн иргэний үнэмлэхний хуулбарыг нотариатаар батлуулсан байна.
4. Хүүхэд үрчилж авсан бол үрчлэлтийн гэрчилгээ болон хүүхэд үрчилсэн тухай архивын лавлагаа /хүүхдийг заавал 3 наснаас өмнө үрчилж авсан байх ёстой бөгөөд 3-аас дээш хүүхэд үрчилж авсан бол одонг авах боломжгүй/
5. .
6. 6-н хүүхэд төрүүлсэн алдарт эх 1-р зэргийн одон авах эхчүүд 2-р зэргийн одонгийн үнэмлэхний хуулбарыг нотариатаар батлуулж хавсаргана.
7. 4, 6 хүүхэд нь эсэн мэнд байна.
8. 2 хувь цээж зураг/ 3х4хэмжээтэй /
9. Эхийн иргэний үнэмлэх , хүүхдүүдийн төрсний гэрчилгээг нотариатаар баталгаажуулах . / Насанд хүрсэн хүүхэд иргэний үнэмлэх , төрсний гэрчилгээг хамтад нь /
10. Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөдөл гаргах .

 Эхийн одонгийн материалаа бүрдүүлсээр яваад сум, аймгийн ИТХ-ын тогтоол, Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаас хоцорсон зэрэг шалтгаанаас болж тухайн жилд нэг л удаа Ерөнхийлөгчийн зарлигаар олгодог төрийн дээд одон Алдарт эхийн одонгоосоо хоцордог явдал гарсаар байна.

Мөн таны хүүхдийг төрсөн эсэхийг нотлох бичиг баримт архиваас гарч ирэхгүй байгаа бол та өөрийн харъяа сум дундын шүүхэд цаг алдалгүй хандаж шүүхийн шийдвэр гаргуулж тухайн шүүхийн шийдвэрийн хуулбараа эхийн одон авахаар бүрдүүлж буй материалдаа хавсаргахыг зөвлөж байна.

 




 

 
 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.