Дэлхийн шилдэг тоглолтууд: Boney M. 'Love For Sale' 1977
Дэлхийн шилдэг тоглолтууд: Boney M. 'Love For Sale' 1977

 

Эрхэм сонсогч таны энэ үдшийн амралтад зориулан "Дэлхийн шилдэг тоглолтууд" цувралынхаа энэ удаагийн дугаараар домогт  Boney M хамтлагийн 1977 оны "The Love For Sale" тоглолтыг бүрэн эхээр нь толилуулахаар бэлтгэлээ. Энэ тоглолт мэдээж таны дурсамжийг сэргээх нь дамжиггүй. 

Boney M хамтлаг

Домогт "Boney M" хамтлаг

Олон үндэстний нэгдэл гэж хэлж болох Boney M хамтлаг нь баруун Германд байгуулагдсан байдаг. Олон үндэстний нэгдэл гэж тодотгох болсны учир нь хамтлагийн гишүүд болох Лиз Митчел болон Марсиа Барретт нар нь Ямайк, Майзи Виллиамс нь Карибын тэнгисийн Монтсеррат, хамтлагийн "гол дүр" болох бүжигчин Боббы Фаррел нь Арубагаас гаралтай юм. Тэд 70-аад оны төгсгөл 80-аад оны эхэн үед диско хөгжмийн гол төлөөлөгч байж чадсан юм. Boney M хамтлагийн "Daddy Cool", "Ma Baker", "Sunny", "Rasputin", "Rivers of Babylon" зэрэг хит дуу тухайн цаг үедээ болон одоо ч хит хэвээр байгаа юм.

"Boney M" хамтлаг

Германы дуучин, хөгжмийн зохиолч Френк Фариан 1974 онд "Baby Do You Wanna Bump" дууг зохиож өөрөө дуулснаар Boney M хамтлагийн эхлэл тавигдсан гэдэг. Гэвч тэрээр өөрөө тайзан дээр гарах бус өөрийнхөө оронд олны өмнө Арубагаас гаралтай бүжигчин залууг "ам бариулж" дуулуулан гаргахаар шийдсэн байна. Хамтлаг таван цомог гаргаж нэр алдар нь дэлхий дахинаа түгэн дэлгэрсний дараа 1980 онд Бобби Фаррел өөрийн хариуцлагагүй байдлынхаа улмаас хамтлагаасаа хөөгдсөн байдаг. Үүнээс хойш хамтлаг уналтад орж эхэлсэн байдаг. 

Ингээд домогт "Boney M" хамтлагийн хоёр студийн "The Love For Sale" цомгийн тоглолтыг бүрэн эхээр нь үзэж сонирхоно уу.  

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл