СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Д.Трамп, Ким Жон Уны зурагтай цамц эрэлт ихтэй байна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Сингапурт болсон уулзалтаас хойш найман сарын дараа болж буй Америк-Умард Солонгосын дээд хэмжээний уулзалт эхэлж байна.

Уулзалтыг угтаж Вьетнамын нийслэл Ханой хотод удирдагчдын зураг, оролцогч орнуудын туг далбааг өлгөжээ.

Ханойн уулзалт Вьетнамын Засгийн газарт улс төрийн өндөр ач холбогдолтойгоос гадна улсаа сурталчлан таниулах, аялал жуулчлалыг хөгжүүлэх, эдийн засгийг эрчимжүүлэх түлхэц болж байна.

Жишээ нь ноён Труонг Тан Дук Ханой хотод барааны жижиг дэлгүүртэй. Тэрээр 20 жил наймаа хийхдээ өдөрт дунджаар 30 ширхэг подволк, цамц зардаг байсан гэжээ.

 

Труонг Тан Дук

 

Харин Умард Солонос, Америкийн дээд хэмжээний уулзалттай холбогдуулан удирдагч Ким, Ерөнхийлөгч Трампын зурагтай подволк үйлдвэрлэсэн нь борлуулалтыг хэд дахин нэмсэн байна.

Ноён Труонг өдөрт 500 ширхэг, энэ долоо хоногт нийтдээ 3,000 орчим подволк заржээ. 

 

 

Энэ нь өнгөрсөн жил хөлбөмбөгийн ДАШТ-ээр хагас шигшээ багт үлдсэн Вьетнамын хөлбөмбөгийн багийн гишүүдийн зурагтай цамц подволкноос илүү зарагдсан байна. 

Ханой хотын оршин суугчид дээд хэмжээний уулзалтыг бизнесийг хөгжүүлэх, энх тайвныг тогтоох чухал арга хэмжээ гэж харж байна.

 

 

Эх сурвалж: www.cnn.com

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.