СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Видео мэдээ | 2019-02-27

ШУУД: Л.Болд: Гавьяат хуульч нас барсан асуудлыг парламент авч хэлэлцэх ёстой

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

 

УИХ-ын гишүүн Л.Болд сэтгүүлчдэд мэдээлэл хийж байна.

Тэрбээр, "Хоёр долоо хоногийн хугацаатай шаардлага хүргүүлсэн байгаа. Энэ долоо хоногт шаардлагын хугацаа дуусна. Ээлжит бус чуулган хуралдуулах маш олон шалтгаан байгаа. Хууль хяналтын байгууллагатай холбоотой олон сонсголууд байгаа. С.Зориг агсаны амь насыг бүрэлгэсэн аймшигт хэрэгтэй холбоотой УИХ түр хороо байгуулах асуудал жил гаруй саатсан. Одоо шинэ УИХ-ын даргатай болсон учраас түр хороог байгуулах байх. 

Би өөрөө Хүний эрхийн дэд хорооны гишүүн хүн. Гавьяат хуульч хүн цагдан хорих газар нас барчихлаа. Өмнө нь улс төрч н.Амарсайхан агсан хуулийн байгууллагад шалгуулж байгаад хорих ангид нас барсан. Ар гэрийнхэн, хуулийн байгууллагынхан өөр өөрсдийн байр суурийг л илэрхийлж байна. Гэтэл хууль тогтоох байгууллага нь энэ мэт асуудал дээр анхаарч цаашид ийм хэвээр шүүх цагдаагийн байгууллагын ажлыг явуулж болохгүй. Яаралтай арга хэмжээ авах ёстой. Бидний яриад байсан зүйл батлагдаж байна. Ард түмэн түгшиж байна. Үүнийг л өөрчлөх гэж бид өнөөдөр УИХ дээр тэмцэл явуулсан ш дээ" гэлээ.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.