Индонези улсад хууль бусаар үйл ажиллагаа явуулдаг алтны уурхайд хөрс гулсаж багадаа 60 гаруй уурхайчин дарагдсан байж болзошгүй байна.
Сулавеси аралд байдаг Болан Монгондов дахь уурхайн хөрсөнд дарагдсан уурхайчдыг аврахаар аврагчид ажилласаар байна.
Тус улсын онцгой байдлын газраас одоогийн байдлаар 13 хүнийг уурхайгаас эсэн мэнд аварсан, нэг хүнийг нэмж гаргасан ч амиа алдсан байсан гэжээ.
Уурхайд олон тооны нүх гаргасан, хөрс гулсаж тогтворгүй байгаа тул аврах ажиллагаа хүндрэлтэй явагдаж байгааг анхаарууллаа.
Хууль бус аргаар алт олборлохыг Индонезид хорьдог ч алслагдсан бүсийн оршин суугчид нууцаар ажиллаж байгаад энэ мэтчилэн ослоор амиа алдах нь цөөнгүй юм.
Эх сурвалж: www.bbc.com