АНУ-ын баруун өмнөд мужид их хэмжээний цас орсноор зам харилцаанд багагүй саад учруулж байна.
Өнгөрсөн ням гарагт Лос Анжелесыг зорьсон Амтрак компанийн галт тэрэг замдаа саатаж 200 орчим зорчигч галт тэрэгнээсээ буулгүй 36 цаг аялжээ.
Галт тэрэг Окриж жижиг хотын дундуур өнгөрөх үед эрчим хүч тасарч цасанд дарагдаж унасан мод, их хэмжээний цас зам боосон байна.
Зорчигчид галт тэрэгнээс буухыг оролдсон боловч жижиг хотод гэрэл цахилгаан байхгүй, 30 см гаруй зузаан цас орсон байжээ.
Галт тэргийг Пасифик Юнион компаний зүтгүүрийн галт тэргээр татсаар мягмар гарагт Орегон мужийн Евгине хотод ирж хүнс, цахилгаан хангамжтай залгажээ.
Евгине хот хүртэл зорчигчид ая тухтай унтах газар, угаалгын өрөө хайсаар бараг хоёр хоносон юм.
Зарим зорчигч хөзөр тоглож, хоорондоо нөхөрлөж цагийг өнгөрөөсөн бол бага насны хүүхэдтэй хүмүүст хэт удаан нэг газраа байх нь уур бухимдлыг нь төрүүлжээ.
Амтрак компанийн зүгээс гэрэл цахилгаан тасарсан, цасанд боогдсон үед хамгийн аюулгүй найдвартай хоол хүнс, гэрэл цахилгаан, дулаан байр, бие засах газраар хангаж байсан газар бол галт тэрэг байсан гэж мэдэгдсэн байна.
Галт тэрэг цааш Портландыг зорьж, цасанд боогдсон зарим зорчигч замдаа буусан бол зарим нь урт аяллаа үргэлжлүүллээ.
Эх сурвалж: www.cnn.com