СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Тээврийн цагдаагийн албанаас “Чадварлаг алба хаагч”-ийг шалгарууллаа

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
5 жилийн өмнө

 

Тээврийн цагдаагийн албаны алба хаагчдын ажил албанд хандах хандлага, шинэ санал санаачлагыг нэмэгдүүлэх, хамт олны уур амьсгалыг сайжруулах, ажлын бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор сар бүр албаны “Чадварлаг алба хаагч”-ийг шалгаруулж байна.

Алба хаагчдын сургалтын идэвхи, бие даан суралцсан байдал, ёс зүй сахилга хариуцлага, шинэ санал санаачлага, хувцаслалт, биеэ авч явах байдал зэрэг шалгуур үзүүлэлтүүдээр алба хаагчдыг дүгнэснээр . Шалгарсан алба хаагчийг сарын үндсэн цалингийн тодорхой хувиар урамшуулж, “Батламж” олгосон юм.

Тээврийн хэрэгслийн гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл” арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байна

мөн ямар нэгэн зөрчил дутагдал гаргалгүй шинэ залуу алба хаагчдад үлгэр дуурайлал болж, иргэд жолооч нартай харьцахдаа цагдаагийн байгууллагын үйлчилгээний стандартыг баримталдаг, тэргүүнийн алба хаагчдын нэг юм. Цаашид тус албанаас сар бүр чадварлаг алба хаагчийг шалгаруулж, урамшуулж ажиллана.

Автомашинд лед гэрэл суурилуулахыг хориглоно

Тус албанаас “Тээврийн хэрэгслийн гадна талын гэрэлтүүлэх хэрэгсэл” арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байна. Хяналт шалгалттай холбоотойгоор дараах зөвлөмжийг жолооч нарт хүргэж байна.

МУ-ын Замын хөдөлгөөний дүрмийн 18.7 дах хэсэгт зааснаар гэрэлтүүлүүрийг суурин газарт суурьлуулж, ашиглахыг хориглох бөгөөд .

Тавантолгой уурхайгаас Гашуун сухайт боомт хүртэлх зам тээврийн ослыг бууруулахаар ажиллаж байна

 Өмнөговь аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасаг, Цогт-Цэций сумын цагдаагийн хэлтэс, Гэрээт цагдаагийн тасагтай хамтран “Таван толгой уурхайгаас Гашуун-Сухайт боомт хүртлэх нүүрс тээвэрлэлтийн замд гарч байгаа гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхэд төрийн байгууллага, аж ахуйн нэгжүүдийн хамтын ажиллагаа” сэдэвт уулзалт, зөвлөгөөнийг  энэ сарын 25-ны өдөр Цогт-Цэций суманд зохион байгууллаа.

Зөвлөгөөнд зохион байгуулагчдаас гадна Сумын Иргэдийн Хурлын дарга, ГХУСАЗСЗ-ийн дарга, Цогтцэций сумын Засаг дарга болон “Оюу-Толгой” ХХК, “Эрдэнэс таван толгой” ХХК, “Жолооч нарын ар гэрийн холбоо” ТББ, мөн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 106 аж ахуй нэгж байгууллагуудын төлөөлөл, иргэд оролцож санал бодлоо солилцлоо.

Зөвлөгөөний үеэр Замын цагдаагийн тасгийн ахлах зохицуулагч, цагдаагийн ахмад Б.Эрдэнэбаатар хийсэн мэдээлэлдээ “Тус аймгийн Ханбогд, Баян-Овоо сумын иргэд Улаанбаатар хот болон аймгийн төвөөс сум орон нутагруу зорчихдоо заавал нүүрс тээвэрлэлтийн хатуу хучилттай авто замаар зорчиж байгаа нь  тээврийн хэрэгслийн тоог нэмж, ачаалал ихсэж байгаа нэг шалтгаан нөхцөл болж байна. Мөн уг авто зам дээр гарч байгаа , хүнд даацын автомашинууд нь хоорондын зай тохируулаагүй, гүйцэж түрүүлэх, хурд хэтрүүлэх, бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй зорчих, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох  зэрэг шалтгаан нөхцлийн улмаас зам тээврийн осол, хэрэг ихээр үйлдэгдэж байна.

Иймд Өмнөговь аймгийн Цогтцэций, Баян-овоо, Ханбогд сумдын нутгаар дайран өнгөрч буй нүүрс тээвэрлэлтийн авто замын хөдөлгөөний аюулгүй  байдлыг хангах, замын нөхцөл байдлыг сайжруулах, осол, хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлд төрийн байгууллага, аж ахуйн нэгжүүд, иргэдийн хамтын ажиллагааг чиглүүлэх зорилт тавьж байна” хэмээн онцоллоо.

Уулзалт зөвлөгөөний үр дүнд нүүрс тээврийн автомашинууд даац хэтрүүлж зам дээр явж байгаа байдлыг таслан зогсоох, замын эвдрэл гэмтлийг цаг тухай бүрт нь засаж сайжруулах, нүүрс тээвэрлэлтэнд хөдөлмөрийн гэрээгүй явж байгаа жолооч нарыг аж ахуй нэгж дээр бүртгэлжүүлж эзэнжүүлэх, зам дагуу жолооч нарын амрах талбай, зогсоолыг цогцоор нь шийдвэрлэх, тээврийн хэрэгслийн дагалдах хэрэгсэл болох ослын зогсолтын тэмдэг, цацруулагч, гэрэл ойлгуурыг сайжруулах, жолооч нарт гэрэлтүүлэх хантаазыг өмсүүлж хэвшүүлэх зэрэг ажил арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулах шийдвэрт хүрсэн байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.