Вьетнам улс нь Америк, Умард Солонгосын хоёр дахь удаагийн дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулж дэлхийн нийтийн анхаарлын төвд ороод байна. Америкийн Ерөнхийлөгч Дональд Трамп сонгуульд ялснаасаа хойш хоёр дахь удаагаа Вьетнам улсад албан ажлаар ирээд байгаа юм. Тэрээр Ази-Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны дээд хэмжээний уулзалтад оролцохоор 2017 онд анх зочилж байжээ.
Трамп дайнаар сүлбэлдсэн түүхтэй Вьетнам улсад айлчилж буй Америкийн тавь дахь төрийн тэргүүн болж байна. Түүнээс өмнө Ерөнхийлөгч агсан Линдон Жонсон, Ричард Никсон нар 1960-аад оны үед, Билл Клинтон 2000 онд, Жорж W Буш 2006, Барак Обама 2016 онд тус тус айлчилжээ.
Линдон Жонсон-1966
Ричард Никсон-1969
Билл Клинтон-2000
Жорж W Буш-2006
Барак Обама-2016
Дональд Трамп-2017
Эх сурвалж: www.qz.com