СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Тэрбум ам.долларын бизнесийн ард нандин нөхөрлөл бий

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

“BBC” агентлаг долоо хоног тутам “The Boss” буландаа дэлхийн өнцөг булан бүрт үйл ажиллагаа явуулдаг бизнес эрхлэгчдийг онцолдог уламжлалтай.

Коллежийн гурван найз эрүүл хэрнээ амтлаг чанартай хоол худалдаж авахаар Вашингтон хотоор аялсан ч өөрсдийнхөө хүсэлт, шаардлагад нийцсэн газар олж чадаагүй байна. Тиймээс энэ асуудлыг шийдэхийн тулд өөрсдийн гэсэн зоогийн газраа нээсэн нь Sweetgreen юм.

Энэ цагаас хойш 13 жилийн дараа тэдний бизнес нүдээ олсон гэдгийг баталж тэрбум ам.доллараар үнэлэгдэж байна. Вашингтоны Жоржтауны их сургуулийн оюутан байсан Николас Жаммет, Жонатан Неман, Натаниель Ру нар уг бизнесийг санаачлагчид юм.

 

 

“Хамгийн амттай, нийтлэг хоол ихэвчлэн эрүүл биш байдаг. Яагаад бидэнд илүү өөр сонголт байж болдоггүй юм гэдгийг ойлгоогүй” гэж Николас ярьжээ. Өөрсдөдөө тохирсон зоогийн газар хайж гүйхийн оронд коллежийн дотуур байранд бизнесээ эхлүүлэх санаа сэдсэн нь тэдний хамгийн зөв сонголт байсан юм.

Найзууд зөвхөн аягатай салат худалдах ба халуун болон хүйтэн зууш гэсэн хоёр л төрөл байв.

Нэг л мэдэхэд үйлчлүүлэгчид тасрахаа больсон

Гурван найз 2007 оны зун сургуулиа төгссөний дараа найз нөхөд, гэр бүлээсээ 300,000 ам.доллар цуглуулж мөн оныхоо наймдугаар сард анхны Sweetgreen зоогийн газраа нээсэн байна. Николасын ярьснаар “бид зүгээр л үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Хэдэн оюутан хөлсөлж авсан. Эхний өдөр борлуулалт маш бага байлаа. Шинэ зүйл туршихын тулд өдөр бүр завгүй өнгөрч байсан” гэжээ.

 

 

“Бид ямар нэг байр суурийн төлөө биш зүгээр л эрүүл амт чанартай хүнс зарж ижилхэн асуудалтай хүмүүсийн асуудлыг шийдэхийн тулд ажилласаар л байсан. Нэг л мэдэхэд үйлчлүүлэгчдийн ээлж дараалал тасрахаа болж гурван найзын бизнес хөгжсөн” хэмээн тэдний нэг Жонатан ярьсан юм.

Ийнхүү салбаруудаа нээхээр болж, хөрөнгө оруулалт цуглуулж илүү шаргуу ажиллаж эхэлсэн байна. Sweetgreen бусад томоохон газрууд шиг биш ч оюутнуудыг хөлсөлж, АНУ даяар 90 орчим салбартай, 3,500 ажилчинтай болжээ.

 

 

 

 

Эх сурвалж: www.bbc.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.