СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2019-02-27

С.Амарсайханы халааг Р.Дагва авна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

Өчигдөр орой/02.26/ НИТХ-ын хуралдаанаар Нийслэлийн Засаг даргаар НИТХ-ын дарга С.Амарсайхан сонгогдсон. Түүнийг хотын даргаар батламжлах тогтоолыг санал хураах тооллогын комиссоос гаргаж Ерөнхий сайдад хүргүүлэхээр болсон юм. Харин Ерөнхий сайд шинээр сонгогдсон хотын даргыг тав хоногт багтаан батламжлах ёстой.

Олон нийтийн үзэж буйгаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх С.Амарсайханыг хотын дарга болгохын тулд хотын даргад өмнө нь сонгогдоод байсан С.Мөнхчулууныг батламжлалгүй буцаасан.

Харин С.Амарсайхан хотын дарга болсноор түүний ИТХ-ын даргын суудал эзгүйрч, энэ суудлыг хэн авах вэ гэх асуулт гарна. Гэвч энэ асуултын хариулт маш ойлгомжтой.

Учир нь өнгөрсөн нэгдүгээр сард хотын даргыг сонгох асуудал яригдах үеэр МАН-ын Удирдах зөвлөлөөс С.Амарсайханыг хотын даргад дэвшүүлэхийг дэмжиж, НИТХ-ын даргад Р.Дагвыг дэвшүүлэх санал гаргасан юм.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.