Дэлхийн шилдэг тоглолт: Нора Жонс Live Amsterdam 2007
Дэлхийн шилдэг тоглолт: Нора Жонс Live Amsterdam 2007

 

Үзэгч таны энэ үдшийн амралтад зориулан "Дэлхийн шилдэг тоглолтууд" цувралынхаа ээлжит дугаараар америкийн дуучин, дуу зохиогч, төгөлдөр хуурч Нора Жонсын 2007 оны Амстердам хотноо тоглосон тоглолтыг бүрэн эхээр нь толилуулж байна. 

Нора Жонс

Нора Жонс

2000 оны эхээр жазз хөгжмийн ертөнцөд нэгэн шинэ дуу хоолой сонсогдох болсон нь Нора Жонс байлаа. 2002 онд тэрээр соло уран бүтээлээ "Come Away with Me" дуугаа намуухнаар дуулж эхлүүлсэн хэдий ч түүний нэр алдар маш "чангаар" түгэж эхэлсэн юм. Тэрээр жазз хөгжмийг поп, кантри хөгжимтэй хослуулсан хувьсал хийж байсан юм. Цомгуудаа хэдэн сая хувь борлуулж Гремми шагналыг бөөндөн авлаа. Шилдэг шинэ уран бүтээлч, Оны шилдэг бичлэг, Оны шилдэг цомог гэх мэтчилэн нийт таван удаа Гремми шагнал хүртсэн байдаг. Нора Жонсын аав Рави Шанкар нь Энэтхэгийн ситар хөгжмийн мастер бөгөөд хөгжмийн зохиолч юм. 

Нора Жонсын аялгуулаг үдшийг хамтдаа мэдэрцгээе. 

 

Холбоотой мэдээ
Сэтгэгдэл үлдээх
Сэтгэгдэл