СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ШУУД: НИТХ-ын 24 төлөөлөгчийн саналаар Хотын даргаар С.Амарсайхан сонгогдлоо

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

15:50 цаг

Хотын даргыг томилох нууц санал хуралдааны тооллогын комиссийн гишүүдийг баталлаа. НИТХ-ын төлөөлөгч Н.Батсүмбэрэл, Г.Одонтунгалаг, Д.Баярсайхан, Н.Төмөрбаатар, Д.Амарбаясгалан нарыг тооллогын коммист дэмжих эсэх асуудлыг хэлэлцээд 75%-ийн саналаар дэмжлээ.

16:00 цаг

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийг сонгох НИТХ-ын ээлжит бус долоодугаар хуралдаан өнөөдөр өглөө 11 цагт эхэлсэн боловч, тав дахь удаагаа завсарласан билээ. Тэгвэл сүүлчийн засварлагийн хугацаа дуусаж хуралдаан яг одоо эхлээд байна. 

Тооллогын комиссийн журамд зааснаар

19.50 цаг

С.Амарсайханыг хотын даргаар томилох тогтоолын төслийг 64.4 хувийн саналаар баталлаа 

НИТХ-ын ээлжит бус VII хуралдаанаар хотын даргыг томилох асуудлыг хэлэлцлээ. Бүтэн өдрийн турш хуралдаж, шийдэлд хүрч чадахгүй байсан ч 19.00 цагийн үед хотын даргыг томилох асуудлыг нууц санал хураалт явуулж шийдлээ.

Санал хураалтад 45 төлөөлөгч оролцсон. Тооллогын комисс дүнг нэгтгэн танилцууллаа. Тус комиссын дарга НИТХ-ын төлөөлөгч Н.Батсүмбэрэл:

Тиймээс С.Амарсайханыг хотын даргад томилох тухай тогтоолыг танилцуулъя” гэлээ.

НИТХ-ын ээлжит бус VII хуралдаанаар С.Амарсайханыг хотын даргаар батлах тогтоолын төслийг уншин танилцуулж төлөөлөгчдийн 64.4 хувийн саналаар баталлаа. Энэ хүсэлтээ Ерөнхий сайдад хүргүүлсний дараа Ерөнхий сайд эцэслэн батламжина.

 

 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.