СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ШУУД: Намын дэмжлэгтэй С.Амарсайхан, намаасаа хөөгдсөн ч заалнаас нэр дэвшсэн С.Мөнхчулуун нарын хэн нь ялах вэ?

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

1-р хэсэг

Нийслэлийн Засаг даргад нэр дэвшигчийг тодруулах НИТХ-ын завсарлага дуусаж, хуралдаан эхэллээ

Хуралдаан эхэнд НИТХ-ын төлөөлөгч Э.Бат-Үүл горимын санал гаргалаа. Тэрээр “НИТХ-ын дарга С.Амарсайхан сонирхлын зөрчилтэй учраас хурал удирдах ёсгүй. Нийслэлийн засаг даргыг сонгох эсэхийг хэлэлцэхээсээ өмнө Ерөнхий сайд өмнөх нэр дэвшигчийг ямар шалтгаанаар буцаасныг тайлбарлах ёстой. Үгүй бол нутгийн захиргааны байгууллагыг үл тоосон хандлага энд гарч ирж байна. Ямар үндэслэлээр буцаасан юм бэ. Хууль зүйн ямар үндэслэл байгаа тодорхой тайлбарлах ёстой. Мөн НИТХ-ын хуралдаан хуулийн хүрээнд үргэлжлэхгүй бол энэ асуудал шүүх дээр очно шүү” гэсэн юм.

НИТХ-ын дарга С.Амарсайхан: "Ерөнхий сайд өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд, тодорхой хуулийн заалтуудыг үндэслэн нэр дэвшигч С.Мөнхчулууныг хотын даргаар томилохооос татгалзсан байна" гэлээ.

Ерөнхий сайд нэгжийн тухай хуулийн 26 дахь заалтыг үндэслэн өөрийн бүрэн эрхийнхээ хүрээнд албан бичгээ НИТХ-д ирүүлсэн аж.

НИТХ-ын дарга С.Амарсайхан хуралдааныг удирдах ёстой ч өөрөө Улаанбаатар хотын даргад нэр дэвшиж байгаа тул хуралдааныг удирдахаас татгалзсанаар НИТХ-ын төлөөлөгч н.Батнасан энэ удаагийн ээлжит бус 7 дугаар хуралдааныг удирдаж эхэллээ

НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Р.Дагва: 

. Тэрбээр "Намайг намын гишүүнээс минь болон НИТХ дэх МАН-ын бүлгийн гишүүнээс хассан байна. Гэхдээ намайг өмнөх хуралдаан дээр дэмжсэн 24 төлөөлөгчдөө талархаж байна. Нийслэлийн төлөөлөл болж байгаа төлөөлөгчдийг саналаа өгөх боломжийг олгохыг шаардаж байна. Би өөрийгөө нэр дэвшүүлж байна" гэлээ.

Хуралдааны үеэр иргэн Э.Бямбацэрэн мөн өөрийгөө Хотын даргад нэр дэвшүүлэх хүсэлт гаргасан. Нийслэлийн засаг даргад нэр дэвшүүлэхдээ нам, эвсэл, бүлгээс нэр дэвшүүлэх хуулийн заалттай учир хувь хүн нэрээ дэвшүүлэх боломжгүй гэж хуралдаан даргалагч тайлбарлалаа. 

Тооллогын комиссийг байгуулах асуудлаар төлөөлөгчдийн дунд маргаан өрнөж байна

13:05 цаг

Яг одоо хоёр нэр дэвшигч дээр нууцаар санал хураалт явуулахаар болж тооллогын комиссийг таван хүний төлөөлөлтэйгөөр байгуулахаар болж баталлаа.

Харин НИТХ-ын төлөөлөгч Д.Баттулга, С.Мөнхчулуун нар "Өмнөх тооллогын комисст ажилласан таван хүнийг хэвээр нь томилоё" гэсэн горимын санал гаргалаа. НИТХ-ын төлөөлөгч Э.Бат-Үүл төлөөлөгч н.Одонтунгалаг, н.Сандаг-Очир нарын нэрийг дэвшүүлээ.

НИТХ-ын төлөөлөгч Э.Бат-Үүл "Р.Давга Тооллогын комиссийг улс төрийн шийдвэрээр байгуулж байна гэж хэлсэн нь үнэхээр ноцтой үг байна. Төлөөлөгчдийн нууцаар өгсөн саналыг хянах гэж байгаагаа шуудхан хэлчихлээ" гэсэн бол төлөөлөгч С.Батцогт "Төлөөлөгчдийн байр, суудал солигдсон байна. Хуралдаан эхэлснээс хойш 4-5 удаа санал хураахад зарим төлөөлөгч огт кнопоо дарахгүй байна. МАН үнэхээр сайн зохион байгуулалттайгаар энэ удаагийн хуралдаанд оролцож байгаа юм байна. Төлөөлөгчдөө дарамталж байгаа юм байна. Төлөөлөгчөөр сонгогдсон бүрэх эрхийг нь хэрэгжүүлээч МАН-ынхаан. Ямар социалист нийгэм биш дээ" гэлээ.

13:22 цаг

НИТХ дэх МАН-ын бүлгийн дарга Р.Давга тооллогын комисс байгуулах асуудлаар нэгдсэн шийдэлд хүрч чадахгүй байгаа тул 10 минутын завсарлага авья гэсэн горимын санал гаргаснаар хуралдаан түр завсарлалаа.

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.