Иран улсын Гадаад хэргийн сайд Мохаммад Жавад Зариф албан тушаалаасаа огцорсон тухайгаа Инстаграм хуудсаараа дамжуулан мэдэгджээ.
Тэрээр өнгөрсөн хугацаанд гаргасан алдаа дутагдалдаа уучлалт гуйснаас чухам ямар шалтгаанаар огцрох болсноо тайлбарлаагүй байна.
Жавад Зариф нь АНУ-д болосврол эзэмшиж, Денверийн их сургуульд олон улсын эрх зүйн чиглэлээр докторын зэрэг хамгаалсан 60 хүрч яваа эрхэм юм.
НҮБ-д Иран улсыг төлөөлөн элчин сайдаар сууж байгаад 2013 онд Гадаад хэргийн сайдын албан тушаалд очжээ.
Жавад Зариф Ираны Гадаад хэргийн сайдаар ажиллаж байхдаа 2015 онд цөмийн хөтөлбөрийн Р5+1 гэрээ хэлэлцээрийг байгуулахад чухал үүрэг гүйцэтгэсэн.
Мөн Сирийн иргэний дайн эхлэхэд Башар аль Ассадын Засгийн газрыг дэмжиж байсан цөөн орнуудын нэг Иран улс байсан.
Америкийн Ерөнхийлөгчөөр Бүгд Найрамдах намаас Дональд Трамп сонгогдож өмнөх төрийн тэргүүн асан Ардилсан намын гишүүн Барак Обамагийн байгуулсан Ираны цөмийн хөтөлбөрийн гэрээнээс татгалзсан.
Ингэснээр хэлэлцээр хүчингүй болж Ираны эсрэг тавьсан хориг арга хэмжээгээ дахин сэргээсэн юм.
Олон улсын ажиглагчид Ираны Гадаад хэргийн сайд огцорсон нь үүнтэй ч холбоотой байж болох гэсэн таамгийг дэвшүүлж байна.
Эх сурвалж: www.bbc.com