СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ВИДЕО: "Дэм авьяастан” төвийн сурагчид Улсын филармонийн симфони оркестртой тоглолоо

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

 

Удирдаач Н.Бүтэнбаярын санаачилсан “Дэм авьяастан” төв 25 жилийн ойн тоглолтоо хийлээ. Улсын филармоний ерөнхий удирдаач Н.Бүтэнбаяр агсан одоогоос 25 жилийн өмнө сонгодог урлагийн тоглолт үздэг үзэгчдийг бэлтгэх зорилгоор тус  төвийг санаачлан байгуулсан байдаг.

Түүнээс хойш уг төв үзэгчдэд сонгодог урлагийн талаар ойлголт мэдээлэл өгөхөөс гадна сонгодог урлагийн боловсрол, төгөлдөр хуурын хичээлийг хүүхдүүдэд зааж, сургасаар өнөөдөртөө золгожээ.

25 жилийн хугацаанд "Дэм авьяастан" хөгжмийн сургалтын төвөөс нийт 300 орчим хүүхэд бэлтгэгдэн гарчээ. 

Тэд гадна дотны олон тэмцээн уралдаанд олон арван шагналт байр эзэлсэн байна. Хүүхдүүд төгөлдөр хуур хүнийг тэвчээртэй, мэдрэмжтэй, ухаалаг болгодог тухай хэлж байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.