Дээрхийн Гэгээнтэн XIV Далай багш Монголын сүсэгтэн олонд зориулан онлайн номын айлдвар айлдахаар болжээ. Энэхүү номын айлдвар нь хаврын тэргүүн сарын шинийн 24 буюу энэ сарын 28-нд “Бөхийн өргөө”-нд болох юм. Уг айлдварыг анх “Буянт-Ухаа” спорт цогцолборт төлөвлөж байсан ч шууд дамжуулах техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байгаа учир “Бөхийн өргөө”-нд зохион байгуулахаар болсон талаар “Ламын Гэгээн Монгол Сүнчой” ТББ-аас мэдэгдсэн юм.
Далай багшийн онлайн айлдварыг манай www.livetv.mn сайт шууд дамжуулан хүргэх юм. Дээрхийн Гэгээнтэн ямар ном айлдах талаарх дэлгэрэнгүй мэдээллийг “Ламын Гэгээн Монгол Сүнчой” ТББ-ын тэргүүн Н.Түвшинтөртэй ярилцсан “Цайны цагийн зочин” нэвтрүүлгийг маргааш 13:00 цагаас хүлээн аваарай.
Мөн гуравдугаар сарын 1-нд “Корпорейт конвеншн центр”-т оюутан залууст хандан Далай багш номын айлтгалаа хүргэх юм.