ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461-р ангид 48 цагийн хугацаатай хоригдсон шүүгдэгч Л.Б нь өөрийгөө егүүтгэж, амь насаа алдсан хэрэг гарсан. Эх сурвалжийн мэдээлсэнээр талийгаач нь өөрийнхөө хөхний даруулгаар хоолойгоо боомилж, амиа егүүтгэсэн аж. Энэ талаар ШШГЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Д.Дамдинцэрэнгээс манай сурвалжлагч тодруулсан юм.
Тэрбээр сэтгүүлчдэд ярилцлага өгөх явцдаа нэгэн үгийг онцлоод байсан нь УЧРАЛ юм
Д.Дамдинцэрэн: "Цагдан хорих 461 дүгээр анги дээр тухайн УЧРАЛ болох үед ээлжийн бүрэн бүрэлдэхүүн ажиллаж байсан. УЧРАЛ болсноос хойш буюу өчигдрөөс хойш албаны дотоод хяналт шалгалт явж байгаа. Бүрэлдэхүүн томилогдсон хяналт шалгалтын юмнууд хийгдэж байгаа. УЧРАЛыг мөн ялгаагүй цагдаагийн байгууллага шалгаж байгаа. 21.40 минутын үед УЧРАЛ болсон байдаг юм. Түүнээс хугацаа дууссан асуудал биш. Тогтоолын хугацаа орой 00 цагт дуусахаар байсан" гэлээ.