АНУ-ын Засгийн газар Хятадын бараа бүтээгдэхүүнд оноох татварын хэмжээг шат дараатайгаар нэмэгдүүлж, дараагийн хугацаа ирэх гуравдугаар сарын нэгний өдөр товлогдож байсан юм.
Америкчууд хятадуудыг технологийн хулгай хийж, цахим тагнуулын үйл ажиллагаа явуулж байгаад буруутган Хятадын бараа бүтээгдэхүүнд оногдуулах татварыг нэмэгдүүлснээр худалдааны дайн эхэлсэн.
Дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засагтай хоёр орны хооронд эхэлсэн худалдааны дайн аль аль талдаа ашиггүй гэдэг нь нэгэнт тодорхой болжээ.
Иймээс гуравдугаар сард багтаж Ерөнхийлөгч Дональд Трамп Хятадын дарга Си Зиньпинтэй Флоридагийн Мар-а-Лагод дээд хэмжээний уулзалт зохион байгуулах гэж байна.
Дээд хэмжээний уулзалт болох хүртэл америкчууд Хятадын бараа бүтээгдэхүүнд татвар нэмэх товоо хойшлуулж байгааг ням гарагт Трамп мэдэгджээ.
Түүнчлэн Си Зиньпиний Америк-Умард Солонгосын дээд хэмжээний уулзалтад оруулж буй хувь нэмэр, голлох үүргийг онцлон тэмдэглэсэн байна.
Энэ долоо хоногт Трам, Ким Жон Ун нарын хоёр дахь удаагийн дээд хэмжээний уулзалт Вьетнамын нийслэл Ханой хотод болох гэж байна.
Эх сурвалж: www.cnn.com