Бангладеш улсын нийслэл Дака хотоос Арабын Нэгдсэн Эмирт улсын нийслэл Дубай хотыг чиглэж ням гарагийн шөнө газардах ёстой байсан онгоцыг хулгайлахыг завджээ.
Биман Бангладеш Эйрлайнс компанийн BG147 нислэгийн онгоцонд 25 настай үл таних этгээд сууж Ерөнхий сайд Шейх Хасинатай яриулахыг шаардсан байна.
Үл таних этгээд галт зэвсэгтэй гэдгээ баталж, онгоц чиглэлээ өөрчлөн Бангладеш улсын Читтагон хотын Шах Аманат олон улсын нисэх буудалд ослын буулт хийжээ.
Ослын буулт хийсний дараа тусгай хүчний цэргүүд онгоцыг бүсэлж сэжигтэй этгээдийг баривчлахыг оролдсон байна.
Сэжигтэн бууж өгөхөөс татгалзаж эсэргүүцэл үзүүлсэн учраас тусгай хүчнийхэн буудаж шархдуулсан ч төд удалгүй амиа алджээ.
Тусгай хүчний цэргүүд сэжигтний нэр бусад мэдээллийг нууцалсан ба биеэс нь гар буу олжээ.
Сэжигтэн чухам ямар шалтгаанаар онгоцыг барьцаалахыг оролдсон болох нь тодорхойгүй ба сэтгэцийн өвчтэй байж магадгүй гэж таамаглаж байна.
BG147 нислэгийг үйлдэж байсан Боинг 737-800 онгоцонд байсан зорчигчид, нислэгийн багийн 173 хүнийг аюулгүй нүүлгэн шилжүүлсэн тухай мэдээлжээ.
Эх сурвалж: www.bbc.com