СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр, Нийгэм | 2019-02-25

Талийгаач Л.Бямбаагийн хүү үндэслэлгүйгээр хөрөнгөжсэн гэх зургаан шүүгчийн нэг

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   С.Шүрэнчимэг
5 жилийн өмнө

 

ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461-р ангид  түр саатуулагдан шалгуулж байсан хуульч, өмгөөлөгч Л.Бямбаа энэ сарын 23-нд амиа хорлосон хэрэг гарсан билээ. Түүнийг Салхитын мөнгөний ордтой холбоотой хэрэгт хамаатуулан их хэмжээний мөнгө өгөх гэмт хэрэгт хамтран оролцогчоор сэжиглэн шалгаж байсан тухай Авлигатай Тэмцэх Газраас мэдээлсэн.

Харамсалтай нь 48 цагийн саатуулах хугацаа дуусахтай зэрэгцэн тэрээр өөрийгөө боомилсон хэрэг гарсан юм.

АТГ-аас Дээд шүүхийн шүүгч Ч.Хосбаяр, Ц.Амарсайхан, Д.Мөнхтуяа, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр, Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Төмөрбат, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Хангал нарын зургаан шүүгчид энэ сарын 15-нд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.