СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Соёл урлаг | 2019-02-25

Японы театрт “дүүлэх” Монгол балетчин

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

Ч.ГАНТУЛГА

Амьдралын анхны гараа, алдаа оноо хүсэл мөрөөдлөө олсон ягаан байшиндаа тэрээр ирэх дуртай. Ирэх бүртээ аавыгаа дагаж ирээд тоглодог байсан жижигхэн өрөө, оюутан болоод бэлтгэлээ хийдэг байсан 406 тоотдоо ороход өнгөрүүлсэн амьдрал, мэргэжлийн бүжигчин болохын төлөө хөдөлмөрлөж явсан хөлснийх нь үнэр одоо ч үнэртэх шиг болдог ажээ.

Хэдийгээр өнөөдөр их наран улс руу хүлгийн жолоо залсан ч төрөлх театртаа, аавынхаа бүжиглэж байсан бүжгэн жүжигт гоцлож, хүсэл мөрөөдлийг нь биелүүлээд, монгол үзэгчидтэйгээ уран бүтээлээрээ уулзаад буцаж буйдаа сэтгэл нь тун хангалуун байгаа нь лавтай. Энэ хүн бол Японы урлагийн ууган, тэргүүлэх компани “Маки Асами”-гийн гоцлол бүжигчин О.Лхагвасүрэн юм. Хилийн чанадад монгол бүжигчний авьяас чадварыг гайхуулж, эх орныхоо нэрийг өндөрт өргөж яваа эгэл бүжигчний амьдралын түүх сонирхолтой байх нь лавтай.

 

Аав, хүүгийн эсрэгцэл

2007 оноос Японы театрт бүжиглэх болсон О.Лхагвасүрэнгийн хувьд жил бүр эх орондоо ирэхийг эрмэлздэг ч уран бүтээлд байнга оролцож амждаггүй ажээ. Харин өнгөрсөн есдүгээр сард амралтаараа ирэхэд нь УДБЭТ-ын уран бүтээлчид “Спартак” балетад гоцлох санал тавьжээ. Мэдээж энэ л театрт унаж босч хүн болсны хувьд төрөлх театртаа бүжиглэнэ гэдэг монгол хүний хувьд юутай ч зүйрлэмгүй сайхан санал. Мөн хэдийгээр уран бүтээлийн арвин туршлагатай ч Хачатуряны “Спартак” балетад өмнө гоцлож байсангүй. Тиймээс өөрийгөө сорих, ямар уран бүтээлч вэ гэдгээ харуулах том боломж гэж хүлээж авчээ. Гэхдээ О.Лхагвасүрэнгийн хувьд энэ балетын тухай мэдлэг, хүүхэд насанд нь үлдсэн гэгээн дурсамж бий. Учир нь түүний аав гавьяат жүжигчин С.Отгонням гуай тус балетын эсрэг дүр болох Красс гүнгийн дүрийг бүтээж байжээ. Харин хүү нь өдгөө юм. О.Лхагвасүрэн тус балетын тухай “Спартак балетыг манай уран бүтээлчид1984 онд анх тавьсан байдаг. Түүнээс хойш үе үеийн шилдэг гоцлоочид энэ бүтээлд авьяас чадвараа сорьсон. Миний хувьд эх орныхоо театрт олон жилийн дараа гоцлосондоо сэтгэл хангалуун байна. Багадаа аавыгаа Класс гүнгийн дүр дээр ажиллаж байхад ирж үздэг байсан. Тухайн үед өөрийгөө бүжигчин болно гэж боддоггүй байсан учир жаахан хайхрамжгүй байж. Аавыгаа бэлтгэл хийж байхад тайзны ард, урдуур жижиг хэрэглэл, сэлмийг нь бариад театрынхны хүүхдүүдэй тоглоод гүйдэг байж билээ. Харин өөрөө гол дүр бүтээх болоход аав минь их тусласан” гэсэн юм.

 

Урлагийн удам тасардаггүй

Урлагийн удам тасардаггүй ажээ. О.Лхагвасүрэнийн аав гавьяат жүжигчин С.Отгонням УДБЭТ-д 40 гаруй жил гоцлол бүжигчнээс эхлээд сургагч багш хүртэл хийж байсан юм. Энэ хугацаандаа театрт тоглосон бүхий л уран бүтээлд оролцсон нэгэн үеийн туршлагатай уран бүтээлч юм байна. Хүү нь анх театрт орчихоод аавтайгаа хамт тайзнаа олон удаа гарчээ. Эхлээд аав нь гоцлож хүү нь туслах дүр бүтээдэг байсан бол цаг хугацаа өнгөрч, эр өсч эсгий сунахад хүү нь гоцлож, аав нь туслах дүр дээр ажиллах болов. Нэг бүтээлд аав хүү болж тоглосон бол дараагийн бүтээлд өшөөт дайснууд болох нь бий. Аавынхаа дарга нь болж, тайзан дээр зандрах нь энүүхэнд. Бүр аавыгаа бороохойдож хүртэл тогложээ. Тайзнаас буучихаад аавыгаа харахаас жаахан эмээж байсан тухайгаа тэрээр дурсамж дэлгэн ярилаа. Ийнхүү . Аав нь хүүгээ Японд очих болоход харамласангүй. Харин хүсэл мөрөөдлөө биелүүлж, эзэмшсэн мэргэжилдээ эзэн нь байж, Монголын сонгодог урлагийн нэрийг өндөрт өргөж яваарай гээд духан дээр нь үнэрлээд явуулсан гэдэг. Тэрээр аавынхаа захисан тэр л захиасыг санаж, тайзан дээр гарах бүртээ “Би монгол хүн учир чадах ёстой” гэж өөрийгөө хурцалдаг гэж байв.

 

“Чи Д.Алтанхуягаас сайн уу”
 

юм.Түүнээс өмнө монгол бүжигчдийн шанг татсан хүн нь балетчин Б.Дашцэрэн ажээ. Түүний дараа гавьяат жүжигчин Д.Алтанхуяг бүжиглэдэг байжээ. О.Лхагвасүрэнг 2007 онд шалгаруулалтад орохыг Б.Дашцэрэн ах нь зөвлөжээ. Компанийн удирдлагууд ч түүнээс олон зүйл асуусан гэдэг. “Чи хэдэн настай вэ”, “Алтанхуяг шиг сайн уу” гээд л. Хэд хэдэн удаа шалгалт авч, ярилцлага хийсний эцэст тэрээр компанитайгаа гэрээ байгуулж чаджээ.

Японы сонгодог урлагийн анхдагч, тэргүүлэх компани “Маки Асами” 64 жилийн түүхтэй. Японд төдийгүй дэлхийн олон оронд хүрч уран бүтээлээ хүргэдэг ажээ. . Залуу бүжигчид ч түүнийг монгол хүн гэж мэддэггүй. Тоглолтын үеэр танилцуулгыг нь хараад л “Та монгол юм уу” гэж гайхдаг гэж байв. Арлын Японд 12 жил ажиллаж, амьдарч байгаагийн хувьд япон хэлийг төгс эзэмшиж, гэрийг нь гийгүүлэх бүсгүйгээр япон эмэгтэйг сонгожээ. “Маки Асами” компани орчин үеийн бүжгийн арга барилыг тусгасан рояал дэгтэй. Ер нь Японы урлагийн компаниуд өөр өөрийн онцлогийг харуулсан дэгтэй байдаг юм байна. Монгол бүжигчний хувьд эх орондоо орос школ эзэмшсэн. Гэхдээ оюутан байхад нь багш нар орон орны дэг сургалтын тухай хангалттай мэдлэг олгосон тул түүнд хүндрэлтэй зүйл гарсангүй. Харин ч хоромхон хугацаанд ур чадвараа гайхуулж, гоцлол бүжигчин болж дэвшсэн гэнэ.

. Монгол бүжигчин маань “Парисын дарь эхийн сүм” жүжгийн ламын дүр мэргэжлийн өндөр ур чадвар, тэсвэр тэвчээр шаардсан тухай ярьж байсан юм. Энэ дүр дээр ажиллахад хүн бүхэн их хүнд, хэцүү дүр болохыг сануулжээ. Эхлээд хөдөлгөөний дэс дарааллаа сурчээ. Ийнхүү эхний бүтэн бэлтгэл хийхэд бүжгэн жүжгээ дуусгаж чадахгүй болтлоо цуцсан гэнэ. Гэхдээ нэгэнт л энэ мэргэжлийг эзэмшсэн тул хөл нь чичирч, хөлс нь дусалж байсан ч ард нь гарна гэж бодоод хичээсэн гэдэг. Харин тоглолтын дараа найруулагч түүнд тусгайлан баяр хүргэхэд өөрийн эрхгүй нулимс унагажээ.

 

“Ирээдүйн балетчин өсч байгааг үгүйсгэхгүй”

Балетчин О.Лхагвасүрэн япон гэргийтэй гэж дээр цухас дурьдсан. Түүний гэргий Накагава И Кү мөн л балетын гоцлооч. Гэргийгээ анх “Маки Асами” театрт бүжигчнээр орох үед нь сэтгэл алдарчээ. Адилхан уран бүтээлч тул бие биенээ ойлгож, хамгийн үнэнч зөвлөгчөөс гадна шүүмжлэгч нь байж чаддаг гэнэ. Гэргий нь монгол хоолонд их дуртай. Амралтын өдрөөр гэр бүлээрээ бууз, хуушуур, цуйван гээд монгол хоол хийж иддэг тухайгаа дурсч байсан юм. Монголд ирэхээрээ тэд үндэсний дээлээр гоёж, үзэсгэлэнт газруудаар аялах дуртай гэнэ. Хосууд нэг охинтой. Эцэг хүний хувьд охиноо монгол гэх сэтгэлтэй, аавынхаа эх орны тухай мэдлэгтэй болгохыг хүсдэг ажээ. Охин нь дөнгөж гурван настай хэрнээ урлагийн өндөр мэдрэмжтэй гэсэн. Аав, ээжийгээ дуурайж дасгал хийхийг нь харахад гэрт нь ирээдүйн балетчин өсч байгааг үгүйсгэхгүй гэж  боддог болсон тухайгаа хуучилж байв. Гэхдээ заавал балетчин бол гэхгүй өөрийнх нь хүсэл мөрөөдлийг харгалзана гэж боддог ажээ.

 

Циркчин болохыг мөрөөддөг байв
 

О.Лхагвасүрэн айлын ганц хүү. Аав нь балетчин, ээж циркчин байжээ. Тэрээр эхлээд циркчин болохыг мөрөөддөг байж. Гэвч хувь тавилан түүнийг балетын урлаг руу хөтөлсөн аж. Багаасаа их хөдөлгөөнтэй, дуулж бүжиглэх сонирхолтой хүүхэд байжээ. Нийтлэлийн баатар маань багадаа “Хунт нуур” бүжгэн жүжгийн олны хэсэгт гарч байснаа мартдаггүй гэнэ. Гуравдугаар үзэгдэл дээл хатан хааны нөмрөгийг бариад тайз руу гарч. Тоглолтын үеэр уйдаад байсан учир босоод явчихаж. Уг нь үзэгдэл дуусахад эргээд нөмрөгийг нь бариад явах ёстой юм. Ийнхүү хүүгийнхээ хийсэн алдаанаас болж аав нь сайн донгодуулаад амжжээ. Тэрээр 43 дугаар сургуульд нэгдүгээр ангид элсч, дөрөвдүгээр ангиасаа Хөгжим бүжгийн коллежид оржээ. Ийнхүү Монголынхоо нэрийг дэлхийн тайзнаа дуурс­гаж яваа бүжигчний амьдралын хуудсыг сөхсөн энэ удаагийн тэмдэглэлээ энд хүргээд жаргаая. Балетчин О.Лхагвасүрэн эх орондоо “Спартак” балетад бүжиглэхийн тулд үндсэн ажлаа орхиод ирсэн. Эргэж очоод шууд бэлтгэлдээ орно гэж ярьж байсан юм. .

2019.2.25  №37, 38  (6004, 6005)

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.