Энэ жилийн Оскарын наадмаас чамлахааргүй ганзага дүүрэн байсан уран бүтээлчид бол Мексикийн найруулагч Альфонсо Куароны испани хэл дээрх "Roma" киноны баг хамт олон байсан юм. Хэдийгээр 15 сая ам.долларын төсвөөр бүтэж Box Office-оос 3,9 сая ам.долларын ашиг цуглуулсан ч уран бүтээл нь Америкийн кино академиар зохих ёсны үнэлгээгээ авч чадлаа.
"Roma" гадаад хэл дээрх шилдэг кино бүтээлээр шалгарсан бол найруулагч Альфонсо Куарон шилдэг найруулагч төрөлд нэр дэвшин Оскар хүртлээ. Оскарын шагнал хүртсэн найруулагч Куарон баярлаж талархсан сэтгэгдлээ илэрхийлснээс гадна төрөлх испани хэлээрээ эх орондоо, ард түмэндээ талархаж байна гэжээ.
Хар цагаан өнгөөр 1970-аад оны үеийн уугуул эмэгтэйчүүдийн аж байдлыг харуулсан бүтээл Netflix-ийн шилдэг киногоор шалгарсан юм. Найруулагч Альфонсо Куарон дөрөв дэх Оскарын шагналаа хүртэж байна.