СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Видео мэдээ | 2019-02-25

ШУУД: Талийгаачийг өөрийгөө боомилж байх үед харуул, жижүүрүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байжээ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461-р ангид 48 цагийн хугацаатай хоригдсон шүүгдэгч Л.Б нь өөрийгөө егүүтгэж, амь насаа алдсан хэрэг гарсан. Эх сурвалжийн мэдээлсэнээр талийгаач нь өөрийнхөө хөхний даруулгаар хоолойгоо боомилж, амиа егүүтгэсэн аж. Талийгаач нь авлига, албан тушаалын хэргээр АТГ-т шалгагдаж байсан бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөлд шүүгчээр ажиллаж байсан 67 настай Л.Бямбаа гэгч байсан аж.

Талийгаач Л.Б-г эрүүгийн хуулийн тусгай ангийн 22-ын 4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 22-ын 5 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар гэмт хэрэгт сэжиглэн шалгаж байсан аж. Түүнийг 2019-02-21 нээс 22-нд шилжих шөнө баривчлан шалгасан гэж өнөөдөр АТГ мэдээлсэн. Талийгаач хуульчийг саатуулан шалгах хугацаа 2019-02-23-ны өдрийн 00 цагт дуусах байжээ. 

Энэ талаар ШШГЕГ-ын тэргүүн дэд дарга, хурандаа Д.Дамдинцэрэнгээс манай сурвалжлагч тодрууллаа.

- Хорих ангийн дотоод журманд харуул хамгаалалт дээр техникийн болон биечилсэн хяналтыг тавьдаг. Цагдан хорих 461 дүгээр анги дээр тухайн учрал болох үед ээлжийн бие бүрэлдэхүүн бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж байсан. Хэрэг болсноос хойш буюу өчигдрөөс хойш албаны дотоод хяналт шалгалт хийгдэж байна. 

- Хүн өөрийгөө боомилж байхад харуулууд юу хийж байсан бэ? 

- Тухайн учрал болох үед хяналтын ажилтнууд болон давхарын харуулууд бүгд ажлын байран дээрээ байсан. Гэхдээ тэд ажилдаа хариуцлаггүй хандаж, сонор сэрэмжээ алдсан байхыг үгүйсгэхгүй. Шалгалтын дараа бүх зүйл тодорхой болно.  Энэхүү болсон учралыг шалгах шалгалтыг цагдаагийн байгууллага болон ШШГЕГ-ын харъяа хяналт шалгалтын албадууд хийж байна.

- Талийгаачийн байсан өрөө нь камергүй байсан юм уу?

- Цагдан хорих 461 дүгээр ангийн давхар, өрөө болгонд хяналтын камер байгаа. Нэг хянагч тухайн давхрын бүх өрөөг хянадаг. Өөрөөр хэлбэл нэг хянагч 20-30 өрөөг зэрэг хянадаг гэсэн үг.

- Удаан хугацаанд үргэлжилсэн процесс байлгүй дээ. Яагаад харуул анзаараагүй юм бол?

- Албан хаагч болон давхрын харуул ажлын байрандаа байсан гэдгийг дээр хэлсэн. Үзэгдэх орчны хязгаарлалт, өрөөнд байрлуусан камер өрөөг бүхэлд нь харуулж чадаж байсан уу үгүй юу гэдэг нь тодорхойгүй байна.

- Талийгаачийг өөрийгөө боомилох эд зүйлстэй нь яагаад оруулсан юм бэ?

- Цагдан хорих байрны дотоод журманд зааснаар бол хоригдогч этгээд гадуур болон дотуур хувцастайгаа буюу улирлын хувцастайгаа орохыг зөвшөөрдөг. Хоригдож байгаа этгээдийг хорих ангид оруулахад эмчийн үзлэг, жижүүрийн бүрэлдэхүүн комисс хүлээж авдаг л даа. Тухайн хүн хоригдох үе нь амралтын өдөр таарсан. /баасан гарагийн орой/

- Тухайн өдрийн 21.40 минутын үед талийгаачийн түр хоригдох хугацаа дууссан гэж байна?

- Андуурч байна. 21.40 минутын үед учрал болсон байдаг юм. Хоригдох тогтоолын хугацаа тэр оройны 00 цагт дуусахаар байсан. 

 

 

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.