"Bohemian Raphsody" 91 дэх удаагийн Оскарын шагнал гардуулах ёслолд таван төрөлд нэр дэвшин хэдийн дөрөв дэх Оскараа аваад байна. Кино сонирхогч, шүүмжлэгчдийн таамаглаж байсанчлан "Queen" хамтлагийн гоцлол дуучин Фредди Меркюригийн дүрийг дэлгэцнээ амилуулсан жүжигчин Рами Малек Шилдэг гол дүрийн эрэгтэй жүжигчний шагнал хүртлээ.
Тэрээр шагнал гардаж авсныхаа дараа хамтран ажилласан тусалж дэмжсэн бүх уран бүтээлчид болон өөрийнх нь талд зогссон бүх баг хамт олондоо талархаж байгаагаа илэрхийлсэн юм. Рами Малек 1981 онд Лос Анжелест төрсөн ч түүний эцэг эх Египет улсаас АНУ-д цагаачлан ирсэн гэр бүл байжээ. Тиймээс аливаа амжилтад угсаа гарал хамаагүй өөрийн хүч хөдөлмөрөө зориулах хэрэгтэй хэмээн хэлж түүний амьдралын түүхийн нэгээхэн хэсэг бичигдэж байна гэсэн юм.
Рами Малек нь Оскарын шагналд нэр дэвшсэн Араб гаралтай хоёр дахь уран бүтээлч бөгөөд анхны Оскарын шагналт Араб гаралтай жүжигчин болж байна.