СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Төрийн ордонд Эрдэнэтийн талаар өчигдөр юу ярьцгаав?

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
5 жилийн өмнө

 

. Сонгуулийн хувь тавиланг үндсээр нь өөрчилсөн энэхүү үйл явдлыг тойрсон яриа одоо хүртэл тасраагүй байна.

УИХ-ын дарга Г.Занданшатар "Эрдэнэт 100 хувь төрийн мэдэлд байгаа" гэж мэдэгдсэн нь олон хүний санааг амраасан. Гэхдээ санаа амрах эрт. Учир нь үүнээс өмнөхөн Эрдэнэтийн 49 хувийг эзэмшигч (Монголын шүүх тэгж тогтоосон.Сур) "Монголиан коппер корпорейшн" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин, өөрийн нэр дээр байгуулсан Сингапур дахь компани руугаа бүх хувьцаагаа шилжүүлэх гэж байгаад илчлэгдэж, энэ үйл ажиллагаа зогссон. Хэрэв энэ хувьцаагаа шилжүүлсэн бол Эрдэнэтийн 49 хувийн маргаан олон улсын шүүх дээр үргэлжилж, Монгол улсын Засгийн газар ялагдаж мэдэх нөхцөл үүсэх байлаа. 

. Эрдэнэтийн тухай яг юу ярьсан нь тодорхойгүй ч хоёр зүйлийн талаар, эсвэл аль нэгнийх нь тухай ярьсан байх өндөр магадлалтай байна. 

1. Эрдэнэтийн 49 хувьтай холбоотой асуудлуудыг Засгийн газрын тэргүүн У.Хүрэлсүх нэг тийш "сэлэмдэх" хүлээлт нийгэмд байхгүй биш байгаа. Энэ талаар өчигдөр хэлэлцсэн байх гэсэн таамаг байна. Салхитын мөнгөний ордыг тухайн үед ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар төрийн мэдэлд хүч хэрэглэн авчирч байсан шиг Ерөнхий сайд У.Хүрэлсүх Эрдэнэтийн 49 хувийг шударга үнэний сэлмээ эргүүлэн авчрах юм биш биз. 

2. Эрдэнэтийг барьцаанд тавьж Өмнөд Африкийн "Стандарт" банкнаас 160 сая ам.доллар зээлсэн хэргийн талаар өчигдөр хэлэлцсэн байх гэсэн таамаг байна. Арбитрийн шүүх дээр Монгол улсын Засгийн газрыг энэ мөнгийг төлөх ёстой гэсэн шийдвэр гараад байгаа. Шийдвэр ингэж гарсан ч үүнээс гарах гарц байгаа гэж хуулийнхан хэлдэг. "Жаст групп"-ийн Ерөнхий захирал Ш.Батхүү энэ хэргийг ганцаар үүрэхээр шийдээд, "Би бүх гарын үсгийг хуурамчаар зурсан" гэж зүтгээд байгаа. Удахгүй шүүх хурал болно. Энэхүү шүүх хурлаар олон зүйл тодорхой болох болно.

Ямартаа ч Эрдэнэтийн асуудлыг өчигдөр Төрийн ордонд хэлэлцжээ. Аль ч таамаг биелсэн бай, монголын ард түмэн хожиж, шударга бус байдлын жишээ нэгээр хорогдох учиртай.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.