Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст өнгөрсөн амралтын өдрүүдэд нийт 405 дуудлага ирүүлснээс зам тээврийн ослын шинжтэй 288 дуудлага мэдээллийг алба хаагчид хүлээн авч шалгасан байна.
Ослын улмаас орон нутагт хоёр хүний амь нас хохирч, нийслэлд 11 гэмтэж бэртсэний 5 нь бага насны хүүхэд ба тээврийн хэрэгсэлд зорчиж байх үедээ осолд өртөж гэмт бэртсэн байна.
Хүүхэд өртсөн ослын шалтгаан нөхцөлийг үзвэл жолооч нар нь гэр бүл, үр хүүхдээ тээвэрлэхдээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсоны улмаас осол гаргаж гэмтжээ.
Тухайлбал: СХД-ийн нутаг 42-р сургуулийн баруун замд T.Chaser маркийн автомашины жолооч А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас гэрлийн шон мөргөж, зорчиж явсан 13 настай У, 6 настай Э, 3 настай Б нарын 3 хүүхэд гэмтсэн.
Орон нутагт хоёр хүний амь нас хохирч, нийслэлд 11 гэмтэж бэртсэний 5 нь бага насны хүүхэд ба тээврийн хэрэгсэлд зорчиж байх үедээ осолд өртөж гэмт бэртсэн байна
Мөн ХУД-ийн нутаг Морингийн давааны замд T.Pruis маркийн автомашины жолооч Ө нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас онхолдож, зорчиж явсан 41 настай Ө, 5 настай А, 6 настай А нарын 3 хүн гэмтсэн ослууд бүртгэгдсэн байна.
Зам тээврийн ослын улмаас амь насаа алдаж байгаа болон хүнд гэмтэж байгаа хүүхдүүдийн 70 орчим хувь нь буруу тээвэрлэлт, автомашин дахь хүүхдийн аюулгүй байдлыг хангаагүйгээс шалтгаалж байна.
Цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон нийт 132 зөрчлийг хүлээн авч хуулийн дагуу шалгаж шийдвэрлэжээ.