"Амьдралыг өөрчлөх эмх цэгц ба түүний гайхамшигт ид шид" номоороо дэлхийн төдийгүй Монголын уншигчдад хэдийн танил болсон Японы зохиолч Мари Кондо Оскарын наадамд уригдсан онцгой зочдын нэг байсан юм.
Мари Кондо "Access"-ын зочноор уригдсан гэдгээ өнгөрсөн бямба гарагт цахим хуудсаараа дамжуулан шүтэн бишригчдэдээ мэдэгджээ.
Түүнийг Оскарын наадмын онцгой зочдын нэг болсон гэнэтийн мэдээг олон улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр дамжуулж байна.
91 дэх удаагийн Оскарт Мари Кондо Британийн гүнж Кэйт Мидлтоны дуртай загвар зохион бүтээгч Женни Пэкхэмийн гялтганасан усан ягаан өнгийн даашинзаар гоёж нөхөр Такуми Кавахарагийн хамт иржээ.