СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-02-25

Монгол хэл, бичгийн шалгалтад 400-гаас доош оноо авбал их, дээд сургуульд элсэх боломжгүй

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

П.Батзаяа

Энэ жилээс эхлэн Боловсрол соёл, шинжлэх ухааны сайдын тушаалаар Монгол хэл, бичгийн шалгалтын босго оноог 400 байхаар тогтоосон. Тус шалгалт ирэх сарын 23-ны өдөр орон даяар явагдана. Энэ шалгалтын бүртгэлийн хугацаа хоёрдугаар сарын 14-нд эхэлсэн бол ирэх сарын 3-нд дуусах аж. Энэ талаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны дэргэдэх Боловсролын үнэлгээний төвийн ахлах мэргэжилтэн С.Болдсайханаас тодрууллаа.

-Монгол хэл, бичгийн шалгалтыг босго оноотой болгосон нь энэ жилийн ЭЕШ-ын гол онцлог байлаа?

-Ирэх сарын 23-ны өдөр явагдах Монгол хэл, бичгийн шалгалтыг анх 2013 оны хоёрдугаар сарын 02-ны Засгийн газрын 33 дугаар тоот тогтоолын дагуу авч эхэлсэн. Энэ шалгалтыг хамгийн анх 2014 онд туршилт байдлаар зохион байгуулсан. Ингээд шалгалтын агуулгыг Хэл зохиолын хүрээлэнтэй хамтарч тогтоосон. Энэ шалгалтаар хүүхдийг уншаад ойлгох чадвартай эсэх, зөв бичгийн дүрмийн мэдлэгтэй эсэх, монгол бичгээр унших болон хөрвүүлэн бичих чадвар хэр байгааг тогтоох. Мөн өөрийгөө илэрхийлэх буюу зохиож бичих чадвар ямар байгааг нь тогтоох хэмжээний агуулгатай байдаг.

Ингээд 2015 онд босго оноо 400 байхаар тогтож, тус шалгалтыг гурав болон дөрөвдүгээр сард зохион байгуулж байсан бол 2016,2017 онуудад босго оноогүй байдлаар явагдсан. Ингээд 2018 оноос дахин босго оноотой болж байна. Босго оноотой болсон учраас эрт гуравдугаар сард шалгалтыг авч байна. Өөрөөр хэлбэл юм. Иймээс Монгол хэл бичгийн шалгалтыг элсэлтийн шалгалтаас тусад нь зохион байгуулах шаардлага үүссэн. .

-Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэл эхлээд хэд хоног өнгөрчихлөө. Бүртгэлтэй холбоотойгоор эцэг эх, багш нар, хүүхдүүд юун дээр анхаарах ёстой вэ. Тулгарч байгаа асуудал байна уу?

-Энэ жил Монгол хэл, бичгийн шалгалтын бүртгэлийн хувьд хоёр өөр бүртгэл хийгдэж байгаа.

Нэгдүгээрт, энэ жил . Тэдгээр хүүхдийн мэдээллийг Боловсролын яамны “Боловсролын нэгдсэн мэдээллийн сан”-гаас татаж авч байгаа юм. Энэ жил арванхоёрдугаар ангиа төгсөж байгаа 18 мянга гаруй хүүхэд бий. Үүн дээр өмнөх онуудад ЕБС төгссөн боловч их, дээд сургуульд элсэн суралцаж чадаагүй хүүхдүүд байгаа. Эдгээр хүүхдийг оролцуулаад 20 гаруй мянган хүүхэд тус шалгалтыг өгнө хэмээн тооцоолж байна.

Хоёрдугаарт, өмнөх онуудад ЕБС төгссөн хүүхдийг энэ шалгалтад хамруулах хэрэгцээ үүсч байна. Энэ . Харин хангалтгүй оноо авсан бол энэ жил заавал шалгалтад хамрагдаж 400-гаас дээш оноог авах ёстой. Өнөөдрийн байдлаар уг шалгалтад 850 орчим хүн хамрагдахаар бүртгүүлээд байна. Бүртгэл эхлээд удаагүй байгаа учраас энэ тийм ч чамлалттай тоо биш. Энэ тооноос харахад бүртгэл хийхэд хүндрэл үүсээд байх зүйл ажиглагдахгүй байна.

-Гадаадад олон жил амьдарсан хүүхдүүд болон тэдний эцэг эхчүүд энэ шийдвэрт гомдолтой хандаж байх шиг байна. Энэ талаар та ямар байр суурьтай байна?

-Энэ шалгалтын агуулга нь ямар нэг хөтөлбөрт суурилсан шалгалт биш. Өөрөөр хэлбэл бүрэн дунд боловсролын хөтөлбөрөөр монгол хэлний хичээлийн хөтөлбөрөөр ийм ийм чадвар эзэмшсэн байна гэдэг бол тусгайлан хичээллэсэн хүүхдэд хамааралтай гэсэн үг. Харин энэ Монгол хэл, бичгийн шалгалтын агуулга нь монгол хүн бүрийн мэдэж байвал, зохих зүйлийн тухай ярьж байгаа асуудал.

Өөрөөр хэлбэл юм. Ийм учраас энэ тал дээр нэг их санал гомдол гарахгүй байх гэж бодож байна.

-Тэгэхээр энэ шалгалтын дараа элсэлтийн ерөнхий шалгалт өгөх юм байна?

-. Энэ шалгалтын зорилго нь эх хэлнийхээ хэрэглээ, төвшинг тогтоох, эх хэлнийхээ дархлааг сайжруулах зорилготой шалгалт байгаа юм. Харин элсэлтийн ерөнхий шалгалт бол их, дээд сургуульд элсэн суралцагчийн мэдлэг чадварын төвшинг тогтоож эрэмбэлэх зорилготой шалгалт юм. Тэгэхээр энэ хоёр шалгалтын гол зорилго нь их дээд сургуулийн элсэлт дээр нийлнэ. Монгол хэл, бичгийн шалгалтаар 400-гаас дээш оноо авснаар их дээд сургуульд элсэн суралцах боломжтой болсон бол ЭЕШ-аас авсан оноо бол тухайн элсэхийг хүссэн сургуулийнх нь босго оноог давсан тохиолдолд тухайн сургуульдаа элсэн суралцана гэсэн үг.

Тухайлбал, ШУТИС-д элсэн суралцах сонирхолтой хүүхдийн хувьд ШУТИС-ийн оюутан элсүүлэх журмын дагуу математик, физик гэх мэт хичээлээр ЭЕШ өгсөн байх ёстой бөгөөд мөн босго онооны шаардлагыг хангах ёстой. Хэрэв ЭЕШ-даа хангалттай оноо авсан боловч Монгол хэл, бичгийн шалгалтан дээрээ 400-гаас доош оноо авбал энэ жил их, дээд сургуульд элсэх боломжгүй. Эх хэлнийхээ чадвараа дээшлүүлж байж ирэх жил дахин шалгалт өгөөд их, дээд сургуульд элсэн суралцах боломж нь нээгдэнэ гэсэн үг.

-Шалгалт явуулах байр хүрэлцээтэй юү?

-. Шалгалт өгөх хүүхдүүдэд зориулж одоогоор 49 шалгалтын байрыг бүрэн хяналтын камераар хянахаас гадна анги танхимд чанга яригч байрлуулсан. Өөрөөр хэлбэл шалгалтын комиссын удирдлагын төвөөс нэгдсэн байдлаар заавар зөвлөгөө өгөх боломжоор хангасан. Нийтдээ 1000 гаруй анги зааланд шалгалт явагдана. Эдгээр зааланд 2000 орчим хянагч багш ажиллана. Тэдгээрийг 200 орчим багш удирдлагаар хангаж ажиллана гэх мэт хүний нөөцөө бэлдсэн. Гуравдугаар сарын 23-ны шалгалтын үр дүнг үнэлгээний төвийн www.EEC.mn сайтаараа дамжуулан зарлана. Үүний дараа шалгалтад тэнцээгүй хүүхдүүдийн бүртгэлийг дөрөвдүгээр сарын 5-15-ны өдрүүдэд хийж, дөрөвдүгээр сарын 20-ны өдөр дахин шалгалтыг зохион байгуулна. Хоёр удаагийн шалгалтын дараа босго оноондоо хүрэхгүй хүүхдийн тоо 400 орчим байх болов уу.

-Босго оноо тогтоох нь эх хэлний мэдлэгээ дээшлүүлэхэд бодитоор нөлөөлнө гэсэн тооцоо судалгаа бий юү?

-Энэ шалгалтад . Мөн 2015 онд монгол бичгийн чадвар 60 хувь байсан бол 2016 онд 66 хувь болсон юм. Харин 2.

Ямар нэг хөшүүрэг байсны үндсэн дээр хүүхдүүд хичээлдээ анхаарч, багш нар хичээлээ илүү үр дүнтэй зааж, эцэг эхчүүд ч шахаж шаардаж байгаа нь харагдаж байна. Энэ шалгалтыг тогтмол явуулах нь зүйтэй эсэх талаар санал асуулга явуулахад судалгаанд оролцогчдын ихэнх нь энэ шалгалтыг тогтмол явуулах хэрэгтэй, босго оноотой байлгах хэрэгтэй гэж хариулсан. . Монгол Улсын Засгийн газраас 2025 он гэхэд хос бичигтэй болох хөтөлбөр зарласан. Төрийн албаны бүх үйл ажиллагаа монгол бичгээр бичигдэхээр болсон. Энэ төслийг хэрэгжүүлэх боловсон хүчин өнөөдөр бэлтгэгдэж байна. Тэгтэл энэ хүүхдүүд монгол бичгээрээ бичих нь байтугай хөрвүүлэх чадваргүй байж таарахгүй.

 

Хичээвэл шалгалтын босго оноог хүүхэд бүхэн авч чадах байх

Энэ шалгалтын бэлтгэл хөдөө орон нутгийн сургуульд хэрхэн хангагдаж байгааг Увс аймгийн Өндөрхангай сумын ахлах сургуулийн хэл уран зохиолын багш болон сурагчаас тодрууллаа.

Увс аймгийн Өндөрхангай сумын ЕБС-ийн арванхоёрдугаар ангийн сурагч Б.Батцэцэг хэлэх­дээ “Шалгалтын талаарх мэдээллийг багш нар болоод сургуулийн удирдлагууд сайн өгч байгаа. Бид хичээлээ тарсны дараа долоон хоногийн дөрвөн өдөр нь өдөрт хоёр цаг монгол хэлний хичээлийн давтлага хийж байна. Мөн асууж тодруулах зүйл гарвал хэдийд ч багшдаа хандах боломжтой. Анги танхимын хүрэлцээ ч сайн байдаг. Бид арванхоёрдугаар ангиа төгсөөд ямар ч мэргэжил сонгосон ч эх хэлнийхээ өргөн мэдлэгтэй байх нь чухал болсон.

. Тиймээс л аялгуут сайхан монгол хэлээ сайн сурах ёстой гэдгийг багш нар маань захиж хэлдэг. Монгол хэл бичгийн шалгалтын хувьд босго оноо 400 байгаа нь хичээвэл хүүхэд бүхэн авч чадах байх гэж бодож байгаа. Жаахан хэцүү санагдаж байгаа нь эссэ бичлэг. Энэ тал дээр багш нараасаа зөвлөгөө авахаар хүн бүр өөр өөрсдийн үзэл бодлын өнцгөөрөө хариулдаг.

. Ирж очих зардал мөнгө гээд жаахан явдал ихтэй санагдаж байна л даа. Нэгэнт элсэлтийн шалгалт өгөх юм чинь тэр шалгалтынхаа өмнөхөн зохион байгуулдаг байвал бидэнд зүгээр байгаа. ЭЕШ-аас монгол хэл, бичгийн шалгалт түрүүлж болох учраас одоогоор энэ шалгалтдаа илүү анхаарал хандуулж байгаа” гэв.

 

Шалгалтыг хоёр удаа авч байгаа нь хүүхдэд боломж олгож байна

Увс аймгийн Өндөрхангай сумын ерөнхий боловсролын Монгол хэл уран зохиолын багш Л.Нямдаваа хэлэхдээ “Энэ жил манай сургуулийн арванхоёрдугаар анги нэг бүлэгтэй. Нийт 19 сурагч төгсөхөөр бэлтгэлээ хангаж байна. Ирэх . Мөн элсэлтийн ерөнхий шалгалтаар монгол хэлний хичээл сонгосон хүүхдүүдэд хоёр цагийн сонгон хичээл орж байна. Нийт есөн хүүхэд монгол хэлний хичээлээр ерөнхий шалгалт өгөхөөр сонгосон. Мөн арванхоёрдугаар ангийн хүүхдүүдэд зургаан цагийн төвшин ахиулах давтлага өгч байна.

Сурагчдынхаа монгол хэлний төвшинг урьдчилан тогтоохоор сургуулийн удирдлагаас болон аймгийн Боловсрол соёл урлагийн газраас төлөвлөгөөт шалгалтуудыг явуулж байгаа. Энэ шалгалтын дүнгээр сурагчид маань 350-800 хүртэл оноог авсан. Босго оноондоо хараахан хүрч чадаагүй гурван хүүхэд байгаа. Гэсэн хэдий ч шалгалт авах өдөр хүртэл дахин сайн бэлтгэх боломж байгаа учраас хүүхдүүдээ чадна гэдэгт итгэж байна. Шалгалтыг хоёр удаа авч байгаа нь хүүхдэд боломж олгосон, эрхийг нь дээдэлсэн гэж харж байгаа” гэв.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.