ШШГЕГ-ын харьяа цагдан хорих 461-р ангид 48 цагийн хугацаатай хоригдсон шүүгдэгч Б нь өөрийгөө егүүтгэж, амь насаа алдсан хэрэг гарлаа. Эх сурвалжийн мэдээлсэнээр талийгаач нь өөрийнхөө хөхний даруулгаар хоолойгоо боомилж, амиа егүүтгэсэн аж. Талийгаач нь авлига, албан тушаалын хэргээр АТГ-т шалгагдаж байсан бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөлд шүүгчээр ажиллаж байсан 67 настай Л.Бямбаа гэгч байсан аж. Тэрээр салхитын мөнгөний ордтой холбоотой хэргээр шалгагдаж байсан бөгөөд тэтгэвэртээ гарснаасаа хойш өмгөөлөгчөөр ажиллаж байсан юм байна. Мөн талийгаачийн хүү нь шүүгчээр ажилладаг гэх мэдээлэл бий. Л.Бямбаа нь 1951 оны арваннэгдүгээр сарын 17-ны өдөр Төв аймгийн Зуун мод хотод төрсөн. Хуульч мэргэжилтэй. Хууль зүйн ухааны доктор (Ph.D), Монгол Улсын гавьяат хуульч байсан бөгөөд шүүх болон шүүхийн захиргааны байгууллагад тасралтгүй 35 жил ажилласан. Анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхэд шат дараалан ажиллаж, шүүн таслах ажиллагааны зохих дадлага туршлагатай болсон нэгэн. 2012-2015 онд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн даргаар ажиллах хугацаандаа “Шүүхийн сэтгүүл зүй”-н үндсийг тавьж, олон нийтийн дунд шүүх, шүүгчийн нэр хүндийг дээшлүүлэхэд чиглэсэн шинэлэг ажлуудыг санаачилан зохион байгуулж байжээ.