Энэтхэг улсын зүүн хойд нутагт хуурамч архинд хордож 100 орчим иргэн амиа алджээ.
Эдгээрээс гадна 100 гаруй хүн гүн хордлогонд орж эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.
Амь насаа алдсан хохирогчдын дунд цөөн тооны эмэгтэйчүүд байжээ.
Хохирогчид бүгд Жорхат дүүргийн Голагатад байдаг цайны аж ахуйн ажилчид байсныг эх сурвалжууд мэдээлжээ.
Энэ хэргээс хэдхэн хоногийн өмнө Энэтхэгийн Уттар Прадеш, Уттарханд мужуудад хортой спирт уусан мөн 100 гаруй хүн амиа алдсан юм.
Удаа дараа гарсан гэмт хэргийг цагдаа нар мөрдөн шалгаж байна.
Хортой архи хүмүүсийн дотор эрхтний үйл ажиллагааг гэмтээж амь насанд нь хүрсэн гэж эмч нар мэдэгдсэн байна.
Энэтхэг улсад хуурамч архи ууж 200 орчим хүн нэг дор амиа алдаж байсан тохиолдол 2011 онд гарчээ.
Эх сурвалж: www.bbc.com