Олон улсын Самбо бөхийн холбоо (FIAS)-ний А ангилалын тэмцээн болох 23 дахь удаагийн Белорусын "Ерөнхийлөгчийн цом" олон улсын тэмцээн энэ өдрүүдэд Белорус улсын Минск хотноо явагдаж байна. Тэмцээний эхний өдөр манай тамирчдаас эрэгтэйчүүдийн 52кг жинд Г.Мөнхбат, эрэгтэйчүүдийн 62кг жинд Л.Өнөболд, эрэгтэйчүүдийн 74кг жинд Н.Хадбаатар, эрэгтэйчүүдийн +100кг жинд Д.Пүрэвдорж нар зодоглох бол эмэгтэйчүүдийн 48кг жинд Б.Ойдовчимэд, эмэгтэйчүүдийн 56кг Ч.Аззаяа нарын тамирчид барилдлаа.
74кг жинд Н.Хадбаатар аваргын алтан медаль хүртсэн бол Ч.Аззаяа, Л.Өнөболд нар мөнгөн медаль, Д.Пүрэвдорж, Б.Ойдовчимэд нар хүрэл медалийн болзол хангажээ.
Яг одоо эмэгтэйчүүдийн 52кг, 60кг, 68кг, 80кг жин, эрэгтэйчүүдийн 57кг, 68кг, 82кг, 100кг жин, байлдааны самбогийн 62кг, 74кг, 90кг, +100кг жингүүдийн медалийн төлөөх барилдаанууд явагдаж байна.
Финалын барилдаануудыг шууд үзэх:
Хүрэл медалийн төлөөх барилдаануудыг шууд үзэх: