Дулааны III цахилгаан станцын үйл ажиллагаа хэвийн горимд шилжсэн байна. Мөн Дорнод-1 зэрэг гурван дэд станцууд хэвийн үйл ажиллагаанд орсон гэж Нийслэлийн шуурхай албанаас мэдээлж байна.
Нийслэлийн хувьд 13-р хороолол Нарантуул орчим болон Зайсан орчмоос бусад газруудад цахилгаан эрчим хүчээр хэвийн хангаж эхэлжээ.
Дулааны IV цахилгаан станц ТӨХК-ийн хувьд засвар үргэлжилж байна.