Монгол Улсын Их Хурал Азийн сантай хамтран ажиллахаар болжээ. Азийн сантай хамтран ажилласнаар Монгол Улсын парламентийг чадвахижуулна гэж үзэж байна.
УИХ-ын дарга Г.Занданшатар парламентийн танхимд мэдлэг, баримт, тооцоо судалгаанд суурилсан эрүүл мэтгэлцээн өрнөдөг байх ёстой гэж үзэн УИХ-ын чуулганы дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах санал гаргаад буй. Тэгвэл энэ удаад ийнхүү Азийн сантай хамтран ажиллахаар болж Азийн сангийн Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Марк Кэйнинг хүлээн авч уулзсан байна.
Азийн сантай хамтран ажилласнаар парламентын ардчиллын туршлагатай улс орнуудын туршлагаас судлах, мэргэжлийн зөвлөхүүдтэй хамтран ажиллах боломжтой юм.
Азийн сан 18 оронд салбартай бөгөөд Монгол Улсад 1990 оноос хойш ардчиллыг бэхжүүлэх, сайн засаглал, ил тод байдлыг дэмжих, эмэгтэйчүүдийг чадавхжуулах, авлигыг бууруулах, байгаль орчны нөхөн сэргээлт, бүс нутгийн хамтын ажиллагаа зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа юм.
Эх сурвалж: Parliament.mn