СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Ким Жон Ун, Дональд Трамп нарын уулзалтыг 3,500 сэтгүүлч сурвалжилна

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
5 жилийн өмнө

 

Америкийн Ерөнхийлөгч Дональд Трамп, Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун нарын хоёр дахь уулзалт ирэх долоо хоногт Вьетнам улсад болох гэж байна.

Тусгай эрхтэй сэтгүүлч, сурвалжлагчид энэ сарын 16-21-ний өдрүүдэд мандатаа хүлээж авсан гэж ТАСС агентлаг дамжууллаа. О

Зөвлөлт Вьетнамын нөхөрлөлийн ордонд олон улсын хэвлэл мэдээллийн багийн ажилтнууд байрлана. Трамп, Ун нарын ээлжит дээд хэмжээний уулзалт 27-28-ны өдрүүдэд болох тул

Зөвлөлт Вьетнамын нөхөрлөлийн ордон Зөвлөлтийн үйлдвэрчний эвлэлүүдийн Вьетнамын Засгийн газарт өгсөн бэлэг бөгөөд барилгын ажил нь 1978-1985 оны хооронд явагджээ. Хурлын гол танхим 1111 хүний суудалтай, 20 гаруй жижиг өрөө танхимтай.

 

 

Уг ордныг баригдаж дууссанаас хойш олон улсын шинж чанартай үйл ажиллагаа, арга хэмжээ, хурал чуулганыг тасралтгүй зохион байгуулж иржээ.

 

Эх сурвалж: www.tass.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.