Хаяабуса-2 сансрын хөлөг сорьц авахаар Рюгу жижиг гарагийг чиглэсэн урт хугацааны аялалдаа гараад байсан юм. Орон нутгийн цагаар хоёрдугаар сарын 21-ний өдөр 23:00 цагийн үед хөлөг гараг дээр амжилттай газардсан тухай мэдээллээ.
Японы сансрын хөлөг гурван жил хагасын өмнө дэлхийгээс хөөрч Рюгу гарагийг чиглэн 2018 оны зургадугаар сард гарагт хүрсэн юм. Хаяабуса-2 гарагийн гадаргуугаас сорьц дээж аван буцаж 2020 онд эх дэлхийдээ эргэн ирнэ гэж сансар судлаачид тооцоолж байна.
Рюгу нь С төрөлд харьяалагддаг сансрын чулуулаг ихтэй одон гараг юм. Гарагаас илгээсэн дээжээр Рюгу хэрхэн бүрэлдсэн түүх, насжилтыг тогтоогоод зогсохгүй нүүрстөрөгчөөр баялаг жижиг гарагууд хэрхэн дэлхийтэй ойртон ирснийг судалж тогтооно гэж Күйний их сургуулийн профессор Алан Физсиммонс ярьжээ.
Японы сансар судлалын станц хөлгийг 2018 оны 10 дугаар сард зорьсон гараг дээр газардана гэж тооцсон ч хугацаа сунасан. Жижиг гарагийн гадаргуу урьдчилан таамаглаж байснаас илүү арзгар, бартаатай байсан учир газардах болоод сорьц авах байрлалаа олоход хүндрэлтэй байжээ.
Мөн хайгуулын хөлгийг 100 метр диаметрт ажиллана гэж төлөвлөсөн ч гадаргуугийн байдлаас шалтгаалж зургаан метр болж хумигджээ.
Эх сурвалж: www.bbc.com