СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Удахгүй youtube.com-оор үнэгүй кино, нэвтрүүлэг үзнэ

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Админ
5 жилийн өмнө

Youtube.com өнгөрсөн хугацаанд төлбөртэй контент байршуулж мөнгө олох бус хэрэглэгчдээр контент бүтээлгэхэд чиглэлээр ажиллаж ирсэн

Тэгвэл энэ чиглэл ерөнхийдөө өөрчлөгдөж буй бололтой. Учир нь "Холливуд репортер" сэтгүүл өнгөрсөн оны сүүлчээр "Нэтфликс, Амазон зэрэг төлбөртэй кино, нэвтрүүлэг үзүүлдэг үйлчилгээнүүдтэй өрсөлдөхөд хүндрэлтэй байгаа учир youtube.com 2020 оноос эхлэн өөрийн бүтээдэг шоу нэвтрүүлгүүдийн тоог багасгахын зэрэгцээ олон тооны шоу нэвтрүүлэг, киногоо үнэ төлбөргүй үзүүлнэ" гэж мэдээлж байсан билээ.  

Энэ мэдээлэл үнэн бол 2020 оноос эхлэн youtube.com-ийн хэрэглэгчид мөнгө төлөхгүй ч сонгогдсон кино, нэвтрүүлгийг үнэгүй үзэх боломжтой болох юм. Харин 2019 оны эхний нэгдүгээр сарын байдлаар youtube.com "Терминатор" зэрэг хуучны кинонуудыг үнэ төлбөргүй үзүүлж эхэлжээ. Цаашид албан ёсны эрхтэй, олон төрлийн кино, нэвтрүүлгийг үнэгүй болгосноор youtube.com-ийн хандалт эрс нэмэгдэнэ гэж үзэж байна.  

Одоогоор youtube.com 29 орны хэрэглэгчдэд "YouTube Premium" буюу үнэ төлбөргүйгээр өөрсдийн бүтээсэн нэвтрүүлэг, бусад бүх бичлэгийг зар сурталчилгаагүй үзэх боломж олгодог үйлчилгээг санал болгож байгаа аж.

Эх сурвалж: engadget.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.