ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров Европын бизнес эрхлэгчдийн холбооны уулзалтад хэлсэн үгэндээ хэрэв Вашингтон бэлэн бол бид тэдэнтэй яриа хэлэлцээр хийхэд бэлэн байна гэж хэлжээ. Түүнчлэн АНУ биднийг дахин буруутгаж, дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцоосой гэж хүсэхгүй байна хэмээсэн юм.
Лавровын хэлснээр Америк, Оросын тэргүүлэх бизнес эрхлэгч 5-6 байгууллагыг нэгтгэсэн бизнес зөвлөл байгуулах саналтай байгаа юм. Энэ нь улс төрөөс ангид эдийн засгийн түвшинд тогтвортой харилцааг хадгалах нөлөөлнө гэж үзжээ.
Европын холбоо Оросын Засгийн газартай визгүй зорчих хэлэлцээр байгуулж эхэлсэн байсан ч хэлэлцээрийг зогсоосон талаар гадаад хэргийн сайд Лавров нэмж мэдэгдсэн юм. Энэ талаар ярихдаа Европын Холбооноос тавьсан бүх санал, шаардлагыг хүлээж авсан боловч эцэст нь хэлэлцээрээс татгалзаж байна гэжээ.
Оросын Засгийн газар Украйны мэдэлд байсан Крымыг эргэн нэгдүүлснээр барууны орнуудын шүүмжлэл эсэргүүцэлтэй тулгарах болсон юм.
Эх сурвалж: www.tass.com