Ростек компанийн охин компани Росэлектроникс хилийн аюулгүй байдлыг хамгаалахад хиймэл оюун ухааныг хөгжүүлж байгаа тухай Ростекийн захирал Сергей Чемзов мэдэгджээ.
Оросын хилийг хамгаалах хиймэл оюун ухаан нь шийдвэр гаргах ухаалаг үйлдэлтэй байна гэжээ. Энэ систем нь хуурай газар, далай тэнгис, агаарын мэдээллийг цуглуулж хамгаалалтад байгаа бүсийн нөхцөл байдлыг тооцоолон бодож хилийн хяналтын төвүүдэд туслах юм байна.
Ростек компани нь 2016 онд хиймэл оюун ухаан ашиглаж онцгой хяналт шаардлагатай хамгаалалтын бүсэд ажиллахаа мэдэгдэж байжээ. Тухайн үед ярьж байсан систем агаарын болон газрын роботын тусламжтай тогтмол ажиллаж байна.
Тасс агентлагийн дамжуулснаар шинэ хиймэл оюун ухааны тусламжтайгаар хэдэн зуун га талбайд ч хяналт тавих боломжтой.
Эх сурвалж: www.tass.com