Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс 2019.02.18-22-ны өдрүүдэд нийт 943 дуудлага хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 698 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгаж ажиллажээ. Бүртгэгдсэн осол, хэргийн улмаас нийслэлд 14 хүн гэмтэж бэртсэний 6 нь бага насны хүүхэд байна.
Мөн зам тээврийн ослын 13 нь явган зорчигч мөргөж гэмтээсэн, 29 нь мөргөлдөх хэлбэрээр, гэрлийн шон, хайс хашлага буюу үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр 5 осол тус тус бүртгэгдсэнийг шалгаж байна.
Бүртгэгдсэн ноцтой зам тээврийн осол, хэргээс дурьдвал:
1. БГД-ийн нутаг 25-р эмийн сангийн урд замд H.Elentra маркийн автомашины жолооч нь явган зорчигч 21, 23 настай 2 хүнийг мөргөж гэмтээсэн бөгөөд явган зорчигч нар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон,
2. СХД-ийн нутаг 67-р сургуулийн баруун замд H.Aero city маркийн автобусны жолооч нь явган зорчигч 66 настай Д-г мөргөж гэмтээсэн зэрэг хэргүүдийг шалгаж байна.
Мөн хяналт шалгалтын үеэр СБД дэх Замын цагдаагийн хэлтсийн зохицуулагч, а/д Ц.Дүүрэнбилэг, а/а Б.Амарбат нар СБД-ийн 8-р хорооны нутагт T.Lexus RX450 маркийн автомашины жолооч 29 настай эрэтэй А, 23 настай эмэгтэй Н нар нь мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсныг илрүүлэн харьяа цагдаагийн байгууллагад шалгаж байна.