Венесуэл улсын Ерөнхийлөгч Николас Мадура Бразил улстай залгадаг хилийг хаана гэдгээ мэдэгджээ. Мөн Колумб улсын хилээр дамжуулж сөрөг хүчнийхэнд тусламж хүргэсээр байвал Колумбын хилийг ч мөн хаана гэдгээ телевизийн сувгаар дамжуулан анхааруулсан байна.
Сөрөг хүчний удирдагч Хуан Гуаидо сонгууль болтол өөрийгөө түр хугацаанд төрийн эрх барих Ерөнхийлөгч хэмээн зарлаж барууны улс орнуудаас өлсгөлөнд нэрвэгдсэн ард түмэндээ туслахыг уриалсан. Америк тэргүүтэй барууны орнууд зээл тусламжийн цуваагаа илгээсэн ч Мадуро үүнийг эсэргүүцэж “улс оронд ямар нэг хямрал болоогүй, Америкийн зохион байгуулсан шоу хэрэггүй” гэжээ.
Колумбын хилээр тусламжийн бараа ачсан Америкийн цувааг нэвтрүүлэхгүйн тулд хаалт тавьсан ч цуваа Каракас хотод ирсэн. Хотын баруун зүгт цувааг аюулгүйн хүчнийхэн зогсоохыг оролдсон тухай мэдээлжээ.
Ерөнхийлөгч Николас Мадуро Америкийн хүнс тэжээл, эм бэлдмэлийн тусламжаас татгалзсан ч ойрын холбоотон ОХУ-аас тусламж авахаа энэ долоо хоногт зарласан байна. Тэрээр Оросын Ерөнхийлөгч В.Путин болоод Пан Америкийн Эрүүл мэндийн байгууллагад тусламж илгээж буйд талархлаа илэрхийлжээ. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын үйл ажиллагааны хүрээнд илгээсэн тусламжийн барааг Каракас хотын нисэх буудалд хүлээн авчээ.
Эхний ээлжинд 7,5 тн эм бэлдмэлийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын сувгаар Оросын засгийн газар Каракас руу илгээсэн бол дараагийн тусламжийг удахгүй илгээх юм байна.
Эх сурвалж: www.bbc.com, www.tass.com