СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2019-02-22

Хохирсон иргэд ба хайхрамжгүй "Таван богд"

Нийтэлсэн
5 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Admin
5 жилийн өмнө

М.Үүрийнтуяа

Нян тээгч болсон бол удаан хугацаанд эмчийн хяналтанд орох эрсдэлтэй

. Хамгийн харамсалтай нь эмчлүүлж буй хүмүүсийн тал нь хүүхэд байв. Гэтэл тус сүлжээг Монголд оруулж ирсэн “Таван богд фүүдс” компанийнхан үйлчлүүлэгчдийнх нь хордлого тайлагдаж амжаагүй байхад асуудлыг намжаахаар ажиллаж эхэлсэн бололтой. Өөрсдөө албан ёсны тайлбар өгөөгүйн дээр төрийн байгууллагуудад нөлөөлөх болсон нь доорх эх сурвалжуудын тайлбараас ойлгогдоно.

Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хийсэн шалгалтаар тус компанийн дотоод хяналт сул байсны улмаас олон хүн хордсон гэдгийг нотолсон. Сэжиг бүхий хүнсний бүтээгдэхүүн, ундны ус, ундаа болон хордлого гарсан өдрүүдийн хоолноос 39 хяналтын дээж авч, нийт 94 сорьцыг итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээнд хамруулсан. Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс дөрвөн өвчтөн болон тухайн салбарын хоол үйлдвэрлэлийн хэсгийн хоёр ажилтнаас нян тээгч илрүүлэх сорьц авчээ. Сорьцын шинжилгээгээр салбарын хоёр ажилтнаас шигелийн төрлийн нян илэрсэн аж.

Харин зэрэг дүгнэлт гарсан талаар албаныхан хэлж байв. Шигелийн төрлийн нянгаар үүсдэг цусан суулга өвчин нь гадаад орчинд өтгөнөөр гарч газрын хөрс, ус, ахуйн болон үйлдвэрлэлийн эд юмсын аль нэгэнд оршдог. Улмаар бохирлогдсон ус, хүнсээр дамжиж, өртөмтгий бие махбодид амаар орж халдвар дамжуулдаг аюултай. Энэ талаар НМХГ-ын Эрүүл мэнд, боловсрол, соёлын хяналтын хэлтсийн дарга Д.Цэнд-Аюуш “Тус салбарын ажилчдын хамрагдсан эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгийн дэвтэрийг шалгахад арьсны халдварт өвчин илрүүлэх үзлэгт хамрагдаагүй. Зурган дээр тамга дараагүй, шинжилгээ хийсэн эмчийн гарын үсэг байхгүй. ” гэж байв.

Л.Эрдэнэчулуун “Тус байгууллагын хоёр ажилтан цусан суулга өвчний халдвартай байсан нь илэрсэн. Эрүүл мэндийн үзлэгийн хуудсыг хуурамчаар үйлдсэн байсан” гэсэн ноцтой мэдээлэл хэлсэн боловч хайхарсангүй.

Дээр нь KFC Зайсан салбар нь хоол үйлдвэрлэлд эрүүл ахуйн зохистой дадлыг мөрдөж ажиллаагүй, дотоод хяналт сул байгаагаас халдварын дэгдэлт үүссэн байж болзошгүй гэж дүгнэсэн. Түүнчлэн нийслэлийн Удирдах ажилтны ээлжит шуурхай зөвлөгөөний үеэр нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун “” гэсэн ноцтой мэдээлэл хэлсэн боловч хайхарсангүй. Энэ талаар НМХГ-ын Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Б.Очмаа “Хоёр ажилтан цочмог хэлбэрээр өвчилж, эмчилгээнд ороод явж байгаа. Шинээр өвчилсөн бол гурван сар хяналтанд байгаад бүрэн эдгэрэх ёстой. Сарын дараа шинжилгээнд орж, дахин гурван удаагийн шинжилгээгээр эрүүл гэж үзвэл нян тээгч биш гэдгийг зарлана. Ингэхээр гурваас зургаан сарын дараа л энэ асуудал тодорхой болно. Одоогоор тухайн хүнийг нян тээгч үү, үгүй юу гэдгийг тодорхойлох боломжгүй. Яг нян тээгч болсон хүн бол зургаан сар эмчийн хяналтанд байгаад үргэлжлээд удаан хугацаанд хяналтанд орох ч эрсдэлтэй учраас нийтийн хоол, хүнсний сүлжээнд ийм өвчтөнийг ажиллуулахыг хориглодог” гэж байв.

Харин ХӨСҮТ-ийн Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч Б.Батсүх “Хандаж буй хүмүүсээс шинжилгээ авч, хэвтэн эмчлүүлэх шаардлагагүй иргэдэд гэрээр антибиотик бичиж, зөвлөгөө өгч байгаа. Хэрвээ өвчтөний шинжилгээний хариунд цусан суулга өвчний нян илэрвэл дахин давтан шинжилгээг өгнө. Гурван удаагийн шинжилгээгээр нян илрээгүй байвал эдгэрсэн гэж үзнэ. Тухайн өвчтөн өөрийгөө халдвар авсныг мэдэлгүй, зовиургүй нян тээгч байж болно. Гэхдээ цусан суулга өвчин нь эдгэрдэг өвчин. Өвчилсөн бол насан туршдаа нян тээгч болно гэж ойлгож болохгүй” гэж байв. Эдгээр ярианаас өвчилсөн байж болзошгүй хүмүүст юу тохиолдохыг таахад бэрх байгаа юм. 

. Хариуцлагын тухайд НМХГ-ын эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын улсын байцаагч Б.Очмаа “Зөрчлийн тухай хуулиар илэрсэн зөрчил бүрт торгуулийн арга хэмжээ ногдуулах боломжтой.

Одоогийн байдлаар дөрвөн төрлийн зөрчилд шалгалт явуулж байна. Аж ахуйн нэгжийн нэг зөрчилд хамгийн багадаа 500 мянгаас таван сая төгрөг хүртэлх торгууль ногдуулдаг” гэсэн юм. Харин ШӨХТГ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах газрын дарга Ш.Цэрэндулам “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуульд аж ахуйн нэгж нь хэрэглэгчийн амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахгүй байх. Хохирол учруулсан тохиолдолд үйлдвэрлэгч төлнө хэмээн заасан байдаг. Мөн Зөрчлийн тухай хуулиар ийм хохирол учруулсан хүнийг 900 нэгжтэй тэнцэх төгрөгөөр, хуулийн этгээдийг есөн мянган нэгжтэй тэнцэх төгрөгөөр торгох заалт бий” гэж ярьснаас өөрөөр дуугарсангүй.

Харин эмнэлэгт эмчлүүлсэн иргэдийн биед халуурч, бөөлжих, гүйлгэлтийн шинж тэмдгүүд ажиглагдаж, эрүүл мэнд, сэтгэл санаа, эдийн засгийн хувьд ч тэр хохирол учирсан байхыг үгүйсгэхгүй. ШӨХТГ-т KFC-д хордсон асуудлаар хоёр хүн гомдол гаргасан бол хэвлэлд хэд хэдэн удаа гомдолтой байгаагаа ярьж байв. Тэд хайчив. Харин үйл явдлыг ажиглаж байсан иргэдийн хувьд “Ийм зүйл байж болохгүй, хэн харицлага хүлээх вэ, дахин ийм асуудал гарвал яах юм бэ” зэргээр үзэл бодлоо цахим орчинд илэрхийлж, KFC-ийн үйлчилгээг шүүмжлэх нь олширсныг нуух юун. Харин үйл ажиллагааг эрхлэгч “Таван богд фүүдс” компани, KFC хоолны газрын зүгээс нийт үйлчлүүлэгчдээсээ уучлалт хүсч байгаа цаасан мэдэгдлийг өөрийн сайт болон фэйсбүүк хуудаст тарааснаас өөр дорвитой ажлууд хийсэнгүй. Эцсийн дүндээ үйлчилгээний байгууллагын дотоод хяналт сул, чанаргүй үйлчилгээний балгаар 270 гаруй хүн хордож, 40 гаруй хүн эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн энэ асуудал хэрхэн шийдэгдэх нь нийгэмд эргэлзээ үүсгээд байна.

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.