Хиймэл оюун ухаанаар бүтсэн дэлхийн хамгийн анхны телевизийн нэвтрүүлэгч бүсгүй Шин Шиаоменыг “Синьхуа” мэдээллийн агентлаг танилцууллаа. Судалгааны байгууллага “Согоу”-тай хамтран бүтээсэн нэвтрүүлэгч эмэгтэйн ажил ирэх гуравдугаар сард болох эрх баригчдын хуралдаанаар эхэлнэ гэжээ.
“Синьхуа” мэдээллийн агентлаг хиймэл оюун ухаанаар бүтсэн дэлхийн анхны телевизийн эрэгтэй нэвтрүүлэгч Чиу Хаог өнгөрсөн оны 11 дүгээр сард танилцуулаад байсан юм.
“Синьхуа” болон “Согоу” хамтран Шин Шиаохао эрэгтэй нэвтрүүлэгчийг илүү боловсронгуй амьд хүнээс ялгагдахааргүй болгохоор ажиллаж байна. Шин Шиаохао хэрэг явдлыг газар дээрээс нь шууд дамжуулж, дохио зангадаг болох ба амны хөдөлгөөнийг илүү боловсронгуй болно гэжээ.
Техник технологи хөгжихийн хэрээр томоохон мэдээллийн агентлагууд хиймэл оюун ухаанд тулгуурласан сэтгүүлзүйд анхаарч эхэлсэн. “Синьхуа” ойрын жилүүдэд хиймэл оюун ухаан дээр тулгуурласан сэтгүүлзүйд түлхүү анхаарч хүний орлож чадахуйц робот сурвалжлагчийг бэлдэж байна.
Хятад үндэсний хувцастай Жиа Жиа 2017 онд Хэфэй хотод болсон арга хэмжээн дээр хиймэл оюун ухааны мэргэжилтэн, “Wired” сэтгүүлийн үүсгэн байгуулагч Кэвин Кэллитэй ярилцлага хийжээ. Уг ярилцлагыг шууд дамжуулан үзүүлсэн байна.
Эх сурвалж: www.qz.com