Монгол эмэгтэйчүүдийн дунд түгээмэл тохиолддог хавдрууд болох умайн хүзүү, хөхний хорт хавдрын эрт илрүүлэг оношилгоог орон даяар эхлүүлжээ.
Өнөөдрөөс эхлэн 1959-1989 онд төрсөн эмэгтэйчүүд өрхийн эрүүл мэндийн төвдөө хандаж үзлэг оношилгоондоо хамрагдахыг Эрүүл Мэндийн Яамнаас зөвлөв.