СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Сонирхолтой | 2018-09-14

Хүүхэд насны тань дурсамж хуурамч байж магадгүй

Нийтэлсэн
6 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Ганчимэг
6 жилийн өмнө

Таны хүүхэд насны дурсамжнаас хамгийн бага балчир үеийнх нь юу байдаг вэ? Эргэн нэг санах гээд үзээрэй. Зарим хүмүүс эмнэлгийн том өрөөнд сувилагчийн гар дээрээс жинлүүр дээр тавигдаж байгаа дурсамжаа үе үе санадаг гэж хариулсан байна. Энэ боломжтой юу?

Яг энэ асуултыг 6,000 хүнээс судлаачид асуужээ. Мөн судалгаанд оролцсон иргэдийн 40 хувь нь ойгоос хоёр ой хүртэлх насны үйл явдлаа санаж байхад 14 хувь нь ой болон түүнээс ч өмнөх үеийн дурсамжаа хуваалцсан байна. Сэтгэл судлаачдын хувьд гурван наснаас өмнөх дурсамжаа санах нь тун ховор төдийгүй үнэмшихээргүй үзэгдэл гэжээ. Ой санамж судалдаг эрдэмтэд хүний ой санамж хэл ярианы хөгжилтэй холбоотой ч гэж үздэг.

Үүнд тохирсон тайлбар бол тэд ой санамжиндаа байгаа насаа буруу тооцоолж, энэ талаар буруу мэдээлэл авч байж болох юм. Тиймээс бидний ой санамж дахь цаг хугацааны дэс дараалал, таамаглал болон одоогийн баримт нотолгоо бүх амьдралын маань туршид дурсамжийг маань тодорхойлж байна. Таны эргэн санаж байгаа хэт эртний дурсамж огт тохиолдоогүй зохиомол үйл явдал гэж дүгнэжээ. Энгийнээр тайлбарлавал бидэнд үлдсэн гэрэл зургууд, кинонууд, гэр бүлийнхний ярьдаг бяцхан түүхүүд зэргээс үндэслэн төсөөлөн бодож хий зүйл ургуулан санаж эхэлдэг. Эцэст нь

Эх сурвалж: www.qz.com

Сурталчилгаа


© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.